Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, нэг иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2018.12.24/ гарчээ.
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны “Монел”-ийн 32 дугаар гудамжинд тээврийн хэрэгслийн осол гарч, ослын улмаас автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн таван алба хаагч, хоёр автомашинтай очиж ажилласан байна. Ослын газарт аврах албаныхныг очиход иргэн Б-гийн эзэмшлийн “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн О-гийн эзэмшлийн хоёр зорчигчтой “Приус-11” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ. Улмаар 22 настай, эрэгтэй Х автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан байсан ба аврагчид цогцсыг гарган, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )