Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдэд ойртуулах, хүртээмжтэй хүргэх зорилгоор ТҮЦ машинаас “Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт”-ыг авах боломжтой боллоо. Энэхүү ажлын хүрээнд ШШГЕГ-аас шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй эсэх нь тогтоогдсон иргэдийн мэдээллийн санг “Үндэсний дата төв” УТҮГ-т шилжүүлсэн бөгөөд лавлагаа, тодорхойлолт авах иргэн нь иргэний үнэмлэхээ “Төрийн үйлчилгээний цахим” /ТҮЦ/ машинд уншуулж тодорхойлолтыг авч болох аж. Өмнө нь дээрх лавлагааг авахдаа ШШГЕГ-ын 100 айл дахь II байранд тодорхой баримт бичиг бүрдүүлэн биечлэн очиж авдаг байсан юм.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )