Кабулд Засгийн газрын цогцолборт халдлага гарч, 43 хүн амиа алдлаа

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 25

Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах Засгийн газрын цогцолборт халдлага гарсны улмаас 43 албаны хүн амиа алджээ. 

Энэ оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Нийгмийн хэргийн яамны дэргэд гурван удаа дэлбэрэлт болсны дараа зэвсэглэсэн алан хядагчид яамны байр руу нэвтэрч орсон байна. Тэд яамны байрыг эзэлж, ажилтнуудыг нь барьцаанд авчээ. 

Одоогоор халдлагын хариуцлагыг Афганистаны газар нутаг дээр бүртгэгдсэн аль ч бүлэглэл хүлээгээгүй байна. 

Афганистан улс дахь мөргөлдөөн 16 жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд нөхцөл байдал хүнд хэвээр байна. Хэт даврагсад тус улсын газар нутгийн 40 хувьд хяналтаа тогтоосон гэж үздэг ба алан хядах ажиллагаа тус улсад тогтмол гарсаар байгаа юм.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top