Италийн Этна галт уул дэлбэрч, нислэгүүд хойшилжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 25

Энэ оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Италийн Этна галт уул дэлбэрч, их хэмжээний үнсэн үүл үүссэний улмаас Сицилийн арлын зүүн хэсэгт байрлах Катаниа нисэх онгоцны буудал түр хугацаагаар хаагдаад байна. 

Италийн Үндэсний геофизик, галт уул судлалын хүрээлэнгийн мэдээлснээр, галт уул орчим 130 газрын чичирхийлэл мэдрэгджээ. Хамгийн хүчтэй хөдлөлт нь 4 магнитуд байжээ. Хүн бэртэж гэмтсэн талаар мэдээлэл ирээгүй байна. 

Европын хамгийн өндөр /3330 м/, идэвхтэй энэ галт уул  жилд хэд хэдэн удаа дэлбэрч, Газар дундын тэнгисийн арлыг лав, үнс нурмаар хучдаг байна. 1992 онд Этна галт уул асар хүчтэй дэлбэрч байжээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маш гоё (66.181.161.28) 2021 оны 03 сарын 08

Өндөр сүрлэг гоё байна

0  |  0
Top