АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн санаачилсан Мексикийн хил дагуу хана босгоход шаардагдаж буй таван тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэхээс нааш засгийн газрын үйл ажиллагааг зогсоосон хэвээр байна гэж мягмар гарагт /2018.12.25/ мэдэгджээ.
Д.Трампын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол зорилт болох АНУ, Мексикийн хилийн зурвас дагуу хана босгох асуудлыг ардчилсан намынхан болон зарим бүгд найрамдахчууд эсэргүүцэж байгаа юм. Хариуд нь Д.Трамп өнгөрсөн долоо хоногт төсвийн зарцуулалтын хуулийн төсөлд гарын үсэг зурахаас татгалзжээ.
Цагаан ордны тэргүүн Техаст 185 км хана барих тухай гэрээг баталснаа нотолж, барилгын ажлыг эхлүүлэх зорилгоор тус хилийн зурваст ирэх оны нэгдүгээр сарын сүүлээр очно гэв.
Түүний хэлснээр, Мексиктэй залгаа 2000 миль /3200 км/ үргэлжлэх хилийн зурвас дагуу 500-550 миль /800-880 км/ хана босгох зорилго тавьжээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )