УИХ-ын хоёр байнгын хороо, нэг дэд хороо өнөөдөр /2018.12.26/ хуралдах хуваарьтай байлаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 09.00 цагаас Төрийн ордны "А" танхимд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагт "Б" танхимд хуралдах хуваарьтай байсан юм. Гэвч 09.00 цагт хуралдах ёстой УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хуралдаан хойшиллоо. Харин яг одоо УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ээлжит хуралдааны ирц бүрдээгүй байна.
1. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалтын талаар.
2. Ёс зүйн дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд:
Бусад.
3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )