Булган аймгийн Бугат сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр Баруун бэрх гэх газарт оршин суух иргэн Б нь Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт бусдад зодуулсан байдалтай 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр ирж, хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Хэргийг тодруулбал, энэ оны арванхоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын нэгдүгээр багт оршин суудаг, иргэн Б түүний эхнэр У болон тус багт оршин суудаг дөрвөн гэр бүлийн нийт 10 хүн Б-гийн гэрт архидан согтуурч, улмаар хохирогчийн эхнэр У нь уг хэрэгт шалгагдаж байгаа Д гэгчийн эхнэртэй үл ялих /хүндэлж харьцсангүй гэх/ шалтгаанаас болж маргалдан, улмаар тэднийг өмөөрч нөхрүүд нь хоорондоо зодолджээ. Үүний улмаас иргэн Б гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн ба эмчлүүлж байх явцдаа нас барсан байна.
Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас “Уг хэрэг улс төрийн шалтгаанаар үйлдэгдсэн” гэсэн мэдээлэл нь худал бөгөөд цаашид хэргийн талаар буруу, ташаа мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байхыг анхааруулсан байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Туваан Магнай нар юу гэж чалчиж байлаа. Ер нь ноён нуруугүй нөхдүүд шүү дээ. Цэвэр архидалтын үр дүн.
AN n TUBAAN ., MAGNAI nar uchrii ni oloogyi baij nam hkoorondiin margaan gej zarlaad buur medegdel gargaad ard tumnee talstuulaad baisan tul eersdiig ni shiitgebel taarna