Комиссар Ч.Жаргалбаатар: ТӨХ-ны дарга асан Д.Сугарын хэргийг шүүхэд шилжүүлнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 28

 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатараас
олны анхаарлын төвд байгаа зарим хэргийн талаар тодрууллаа.


 

-ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд, тэдний хамаарал бүхий этгээдүүд зээл авсан хэргийг шалгаж байгаа юу. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ЖДҮХС-гаас улс төрийн албан тушаал хашиж байгаа болон тэдний хамаарал бүхий этгээд зээл авсан хэрэг тогтоогдож, мөрдөн шалгаж байгаа. 100 гаруй тэрбум төгрөгтэй холбоотой, олон аж ахуйн нэгж хамарсан хэрэг учраас цаг их орж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон хэргүүдийн талаар бид тухайн үед нь мэдээлээд явна.

-ЖДҮХС-тай холбоотой УИХ-ын 10 гишүүнийг байцаасан гэсэн. Ер нь нийт хэдэн гишүүнийг шалгаж, байцааж байгаа вэ?

-УИХ-ын нэр бүхий гишүүд гэрчээр мэдүүлэг өгч байгаа. Тэдний хамаарал бүхий компаниуд зээл авсан учраас нөлөөлсөн эсэхийг тогтоох үүднээс мэдүүлэг авч байгаа. Гишүүдийн тоог хэлэх боломжгүй. Ямартай ч нэлээд олон гишүүн ирж гэрчийн мэдүүлэг өгч байгаа.

-Нэр бүхий гишүүдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх саналыг прокуророос өгсөн гэсэн. Энэ үнэн үү?

-ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудлаар гурван гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байгаа.

-Нэрсийг хэлж болох уу?

-Нэрсийг одоогоор дурдах боломжгүй байна.

-Гурван гишүүнийг түдгэлзүүлэх болсон үндэслэл нь юу вэ. ЖДҮХС-аас авсан мөнгөө ББСБ-аар угаасан нь үнэн үү?

-Хэргийн үйлдэл, аргачлалын талаар мэдээлэл өгөх үүрэг хүлээхгүй. Зарим зүйл хуулиар хязгаарлагдсан байгаа тул хариулах боломжгүй байна.

-УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮ-тэй холбоотой мэдээлэл байсан?

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс мэдүүлэг аваагүй байсан. Өмнөх хурал дээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй хамаарал бүхий аж ахуйн нэгж шалгагдаж байгаа юу гэсэн сэтгүүлчийн асуултад "Тийм" гэсэн хариулт өгсөн. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нийтэд хэд хэдэн мэдээлэл хийлээ. Түүн дээр "Мөрдөгч хэвлэлийн бага хурал хийснийхээ дараа сандарч, хоёр ч УИХ-ын гишүүн рүү ярьж, надаас уучлалт гуйсан" гэсэн байсан. Би уучлалт гуйгаагүй ээ. Сэтгүүлчид мэдээд надаас асууж байгаа асуултад би худлаа ярих шаардлага байхгүй. Тухайн хамаарал бүхий аж ахуйн нэгж шалгагдаж байсан нь үнэн байсан учир надад уучлалт гуйх шаардлага байхгүй байсан. Худлаа яриад мэдээлэл хийчихсэн бол би хүнээр дамжуулахгүй, өөрөө уучлалт гуйх чадамжтай хүн. 

-Хөгжлийн банктай холбоотой хэрэг юу болсон бэ?

-Хөгжлийн банктай холбоотой 30 гаруй дугаар бүхий хэрэг шалгагдаад, прокурорт шилжсэн. Одоо шүүхэд хянагдаж байгаа.

-Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Салхитын мөнгөний ордны тусгай зөвшөөрөлтэй холбоотой 1.3 сая ам.доллар хураагдсан хэргийг мөрдөн шалгаж байна. Цар хүрээ нь өргөн, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон төрийн албан тушаалтанд их хэмжээний хээл хахууль өгсөн, өгөхийг завдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Сэжиглэгдэн шалгагдсан хүмүүсийг гэм буруутай эсэхийг тогтоох ажил хийгдэж буй. Цагдан хоригдсон хүмүүст шүүхээс эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа.

-Салхитын мөнгөний ордтой холбоотой хураагдсан 1.3 сая ам.долларын хэрэг юу болж байна. Тэр мөнгийг буцаан өгсөн гэж үнэн үү?

-Ор үндэслэлгүй мэдээлэл. Буцааж өгөөгүй. Мөрдөн шалгаж ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад буцааж өгөх асуудал байхгүй.

-Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг мөрдөн шалгаж байгаа юу? 

-ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Д. Дорлигжав бусдаас 4 сая ам.доллар авсан тухай мэдээлэл нийтэд ил болж, энэ асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Нийтэд мэдээлэл түгээсэн хүн нь түр хугацаагаар гадаад руу явчихсан учраас тэр хүнтэй уулзаж чадахгүй байгаа. Хэрэгтэй холбоотой бусад нотлох баримтуудыг шалгаад явж байгаа.

-БОАЖЯ-ны Газрын дарга Г.Нямдавааг шалгаж байгаа нь үнэн үү?

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хариуцаж байсан албан тушаалтнуудыг мөрдөн шалгаж байна. Цэвэр агаар сантай холбоотойгоор мөрдөн шалгах ажил дөнгөж эхлээд явж байгаа тул хэдэн албан тушаалтан холбогдон шалгагдаж байгаа талаар тоо одоогоор хэлэх боломжгүй байна. Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Цагдаагийн байгууллагатай хамтарсан Ажлын хэсэг байгуулсан. Сангийн зарцуулалтын талаарх мэдээллийг дараагийн хурлаар илүү тодорхой өгөх боломжтой болох байх.

-60 тэрбумын хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөхгүй юу?

-60 тэрбум төгрөгөөр төрийн албыг арилжсан гэсэн хэрэг хоёр жил яригдаж байна. 2017 оны долдугаар сард эрүүгийн хэрэг үүсгээд ТЕГ, АТГ, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хамтарсан Ажлын хэсэг гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ингээд тухайн яриа болжээ гэдгийг тогтоосон. Харин хэрэгжсэн үү, үгүй юу гэдэг нь асуудлыг шалгахын тулд олон тооны иргэдийг нэгбүрчлэн дуудаж мэдүүлэг авах ажиллагаа хийгдэж прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн байсан. Харин ТЕГ-аас энэ хэрэгт мэдээ мэдээлэл авлаа, хэргийг сэргээн шалгах шаардлагатай байна гэж үзсэний дагуу Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай хэргийг сэргээгээд Ажлын хэсэгт мөрдөн шалгах шаардлагатай гэж даалгасан. Ажлын хэсэгт ажиллаж байсан цөөн албан тушаалтан өөрчлөгдсөн тул тушаалд өөрчлөлт оруулаад мөрдөн шалгах ажиллагааг тагнуулын байгууллага өөрсдөө шалгаж байгаа. Тэд тогтоогдсон нөхцөл байдлаа үнэлж хуульд заасан шийдвэр гаргуулахаар прокурорын байгууллагад хэргийг шилжүүлэх учиртай.

-ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар нарыг холбогдуулан шалгаж байсан Стандарт банкны хэрэг юу болсон бэ?

-Эдгээр нэр бүхий этгээдүүдтэй холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, оролцогчдод хэргийн материал танилцуулах ажиллагаа явагдаж байгаа. Ойрын үед прокуророос хэргийг шүүхэд шилжүүлнэ.

-Т.Бадамжунайг 60 тэрбум төгрөгтэй холбоотойгоор шалгах гэж дуудсан боловч хилээр гараад явсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэхгүй юу?

-Т.Бадамжунайг 60 тэрбумын гэх хэрэгт дуудаж, байцаалт аваагүй.

-Төмөр замын хэрэг дээр тайлбар өгөхгүй юу. Дээд шүүхээс хэргийг шийдсэн байсан. Ингээд дуусгаж байгаа юм уу?

-Төмөр замын гэх хэрэг дээр залилангийн гэмт хэрэг үйлдсэн гадаад улсын иргэнтэй холбоотой хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн. Бусад асуудал дээр гадаад улсад гарсан этгээдийг эрэн сурвалжилж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хэргийг хэрэгсэхгүй болгосон зүйл байхгүй.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг телевизээр “Ачит Эх” гэдэг компанийн талаар ярьсан. Энэ талаар та бүхэн шалгасан уу. Энэ олон хэргийг шалгаж байгаа гээд олигтой хариу өгөхгүй юм. Зарим нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш шалгаж байгаа гэхэд чимээгүй л байна...

-“Ачит Эх” компанитай холбоотой шалгагдаж байгаа хэрэг байхгүй. Төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгана гэдэг, ялангуяа авлигатай холбоотой асуудлыг богино хугацаанд шийдээд шалгачих боломжгүй. Төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд ихэнх нь бүрэн эрхтэй, халдашгүй дархан эрхтэй. Мөн олон хүний оролцоотой үйлдэгддэг, нарийн зохион байгуулалттай тул цаг хугацаа авч байна. Бид мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байгаа. Прокуророос өдөр бүр хяналт тавьж байгаа.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Itgel (66.181.191.36) 2018 оны 12 сарын 29

ATG s ugsun medeelel bol boditoi gej bodoj bna Irged olon tumend iim dun nuruutai medeelel heregtei bna. Jagsaal tsuglaan zohion baiguulsan humuus JDY s olon terbum avsan geed bgaa heregt holbootoi lyum bna. Tegeed ATG ruu dairaad baigaa yum bna ATGsain ajillaj baigaa

0  |  0
zochin (103.57.93.38) 2018 оны 12 сарын 29

Dagvadorj bol Ulsiin tsiirkiig hyivaldaad avsan unen shyy dee. Tiim shudraga yum bol butsaagaad ulsad ne ugchih .Hen ashigtai baina ter tald daldagnaj yavdag .hogiin hyn

0  |  0
zochin (103.57.93.38) 2018 оны 12 сарын 29

Tanii helsen zyild itgej bna .ard irgeded ingej dun nuruutai medeelel heregtei baina. Jagsaal zohion baiguulaad baigaa nehduud JDY tei holbootoi l yum bna heden jil tuul bicheed er olddoggyi yum baisan odoo 1 zuv zamdaa orohave baih aa

0  |  0
Батхүү(202.9.42.28) 2018 оны 12 сарын 29

Жастын батхүүг хэнтэй хамт сэгсиитэл дээрэмдсэн бэ энэ л чухал

0  |  0
Зочин(49.0.219.5) 2018 оны 12 сарын 28

Яамдын бодлого гэх, сайдын багцыг зөвхөн бүлэглэлийн хүрээнд л хуваарилаж мөнгө угаадаг систем тогтсон шүү дээ. БОАЖЯ аймаар зохион байгуулалттай сүлжээтэй жишээлбэл 2018 оны тусгай хамгаалалттай газрын зарлаж хэрэгжүүлж байгаа 100 сая-ын :”Өгий нуурын аялал жуулчлалын цогцолбор төсөл” үр дүн нь хавтастай цаас???

0  |  0
Том шүү(103.229.122.203) 2018 оны 12 сарын 28

Сугар тэээээээээр жил том байсан шүү. Японд авсан хаусаараа гайхуулж зургийг нь сошиалаар цацаад л.

0  |  0
zochin(66.181.184.148) 2018 оны 12 сарын 28

ATG.ajil.hiij.baigaa./.dur.uzuuldegee/.boliod.ajlaa,.higeesei.Miyeg.ogtsorohoor.ayandaa.ajlii.jinheneer.ni.hiideg.dargatai.bolj.shudarga.ajilladsag.boloh/..baih.

0  |  0
trtr(103.26.194.91) 2018 оны 12 сарын 28

ed nar her unen shalgadag bol.uruunduu bas hool zuuj ugdug bolov uu?

0  |  0
mai za ats aa(66.181.160.12) 2018 оны 12 сарын 28

chi lagaa min enhbold buuhaar enhjargaltaigaa 1 hudagt amidaaraa tarchilj uhnee muu har buunii nohoi min tanai baitsaagch nar bugd shatariin huu nar bolson muusain goojuuruud harah tsarainii oodtoi gar bish bnaa olbiison shavhruu goridson golog bna

0  |  0
Зочин(66.181.179.108) 2018 оны 12 сарын 28

СУГАР ЧИНЬ ЦИРКИЙГ ДАГВАДОРЖИД ӨГСӨН ХЭРЭГ ОРСОН БИЗ ДЭЭ .

0  |  0
Top