УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.12.27/ нэгдсэн хуралдаанаар цаг үеийн нэн шаардлагатай 20 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч зургаа дахь удаагаа хойшиллоо. Учир нь УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ УИХ-ын 40 гишүүн илэрхийлээд байгаа билээ.
Өнөөдрийн хувьд УИХ-ын чуулганд 32 гишүүн хүрэлцэн ирсэн бөгөөд 42.7 хувийн ирцтэй байсан юм.
Чуулганы индэр дээрээс УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэлэлцэх шаардлагатай хугацаа тулгамдсан хуулийн төслүүд байгааг сануулав. Тухайлбал, 2019.01.01-нээс эхлэн Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Уг хууль хэрэгжиж эхлэхэд Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай УИХ-ын тогтоол батлагдах ёстой. Мөн Төрийн зарим албан тушаалтны ангилал зэрэглэлийн тогтоол батлагдах шаардлагатай байгааг УИХ-ын дэд дарга танилцууллаа.
Ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүй тул УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Ард иргэдээс чуулганыг тасалж байгаа гишүүдэд хариуцлага тооцох ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байгаа. Тиймээс УИХ-ын дэгийн тухай хуулиар цалингаас нь хасах зохицуулалт хийж байгаа. Ингээд өнөөдрийн чуулганы нээгдэж чадсангүй. Ард иргэдээсээ хүлцэл өчиж байна” гэсэн юм.
М.БҮҮВЭЙ
Сэтгэгдэл ( 4 )
ene yi hyral yahaara dargana ded dargana 2yylaa hyjaa bdag yum bee neg ni ogtsorwol nuguu ni uldene gesen bodolgyy mongoliin turiig ard tumniig unen diromjilj bgaa yum bishuu irliizuud sanaagaraa hiij bnaaaaa
Энэ хужаа бас юу чвэ
Mi Enhbold doloon uuliin tsaaguur dov shoroon dooguur dald or tuituitui
Иргэд нь өөрсдийг нь огцроод өгөөч гээд байгаа юм бишүү. Юун хуралтай мантай