Увс аймгийн Засаг даргын Тамгын Газраас Германы Олон улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөртэй хамтран Увс аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зохион байгуулсан “Бага дэлхий-Увс” сэдэвт бүтээлийн уралдааны шилдэгүүд шалгарав.
Уралдааны “Мод, модон эдлэл”-ийн төрөлд 1 дүгээр байр эзэлсэн “Ойрад Хийц” ХХК-ийн хамт олонд 1.000.000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Мөн энэхүү уралдаанд шагналт байр эзэлсэн бүх оролцогчдод Германы Олон улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн "Оюу Толгой" ХХК-тай хамтран байгуулсан “Бизнес, инновацийн хөгжлийн төв”-д 360,000 төгрөгийн үнэ бүхий багц сургалтад үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичиг олгож, орон нутгийн үйлдвэрлэгчдийг үргэлжлүүлэн дэмжихээр болов.
Сэтгэгдэл ( 0 )