АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын алба АНУ-ын хил даван дүрвэж орж ирсэн бүх хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах тушаал өгчээ.
Энэ оны арванхоёрдугаар сарын 13-нд тус улсын саатуулах байранд орсон 6 настай Гватемал гаралтай охин нас барсан бол хэдхэн хоногийн өмнө /2018.12.25/ Гватемал гаралтай найман настай хүү мөн хорвоог орхисон хэрэг гарсан юм. Охин шингэн алдсаны улмаас нас барсан бол арванхоёрдугаар сарын 18-наас хойш эцгийн хамт саатуулах байранд орсон бяцхан хүү хоёр ч удаа эмнэлэгт хүргэгдсэн ч өндөр халуурч, нас баржээ.
АНУ-ын дотоодын аюулгүй байдлын сайд Кирстен Нильсен энэ долоо хоногийн сүүлээр Мексиктэй залгаа хилийн бүсэд ажиллахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Гааль, хилийн хамгаалалтын албан комиссар Кевин МакАлийнаны мэдээлснээр олон жилийн өмнө баригдсан саатуулах байранд хэдэн мянган дүрвэгсдийг байрлуулахад ихээхэн хүндрэлтэй байгаа бөгөөд хүүхдүүдэд эрүүл мэндийн болон сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэхэд санхүүжилт хэрэгтэй байна гэж тэрбээр онцолжээ. Найман настай Фелипе Гомез хүү тус байранд орогнож буй 25 мянган хүүхдийн нэг нь юм гэж тэрбээр хэллээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )