Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХXI хуралдаан өнөөдөр /2018.12.28/ Хангарьд ордонд 11:00 цагт хуралдана.
Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эн тэргүүнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Мөн Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө батлах тухай асуудал болон Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулгыг хэлэлцэх юм байна.
М.БҮҮВЭЙ
Сэтгэгдэл ( 1 )
нөгөө л нэг шавар арсалангуудын нэг болно биз