СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар машин жолоодсон иргэдийн тоо эрс нэмэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 28

Шинэ жилийн баяр энэ долоо хоногт тохиож байгаатай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тодруулбал,  цагдаагийн алба хаагчид худалдааны төвүүдэд нэмэлтээр ажиллахаас гадна шөнийн цагаар Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө гэх мэт газруудаар хяналт тавьж байна. Мөн алслагдсан гэр хороолол, дүүргүүдийн замаар тогтмол хяналт шалгалт хийж явуулж эхэлжээ.

Түүнчлэн, баяр ёслолын үеэр архидан согтуурсан иргэд автомашин жолоодох зөрчлийг олноор гаргаж байгаа учраас Хууль сахиулахын их сургуулийн 100 гаруй сонсогч дүүргүүдэд хуваарилагдан нэмэлтээр ажиллаж байна.

Иймд, иргэд баяр ёслолын үеэр замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.230) 2018 оны 12 сарын 28

баярлаж явдгаа энэ дашрамд хэлчихье.

0  |  0
зочин(202.9.42.230) 2018 оны 12 сарын 28

Согтуу хүний мэдрэмж, үйлдэл заавал дор хаяж 1-2 секундээр хоцорч байдаг. Энэ хугацаа нь элдэв аюул осол болох үндсэн нѳхцѳл болно. Тиймээс та ѳѳрѳѳ гэмт хэрэгтэн болж бусдын амь нас, эрүүл мэндэд нѳхѳж болшгүй гарз хохирол учруулахгүйн тулд согтуугаар машин барихаас ухамсараараа татгалзах хэрэгтэй шүү. 1-хэн секунд таны болон бусдын амьдралд эргэлт авчирч болно. Ѳнгѳрсѳн хойно нь мянга харамсаад нэмэргүй. Харин цаг нойр амралтаа хугаслан байж ѳвлийн хүйтэн, хаврын хавсарга, зуны аагим халуун, намрын жихүүн бороонд ард иргэд биднийхээ тѳлѳѳ зогсож байдаг нийт цагдаагийн албан хаагчиддаа

0  |  0
Top