Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн этгээдийг шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 28

Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их хүрээ” Хаан банкны салбараас хуурамчаар үйлдсэн 20 мянгатын гурван ширхэг мөнгөн дэвсгэрт илэрчээ.

Уг хэргийн хаан банкны зүгээс “23 настай теллер ажилтай эмэгтэй энэ сарын 21-ны өдөрт орлого тушаахдаа хуурамч мөнгөн дэвсгэрт илгээсэн шалгаж өгнө үү” хэмээн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Мэдээллийн дагуу шалгахад үл таних иргэн хуурамч мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд оруулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бөгөөд хэрэгт холбогдуулан тус гүйлгээ  хийсэн теллерээс тайлбар мэдүүлэг авсан байна. Энэхүү хэргийг Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top