УИХ-ын 2018 оны отгон чуулганы ирц бүрдсэнгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 28

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.12.28/ нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдаж чадсангүй. УИХ-ын 2018 оны отгон чуулганд 35 гишүүн ирсэн ч ийнхүү долоо дахь удаагаа хуралдаж чадсангүй.

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч утааны асуудлаар хаалттай мэдээлэл хийх байсан ба УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөөд байсан юм.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан чуулганы танхимд "Ирц бүрдээгүй учир өнөөдрийн чуулган эхлэх боломжгүй боллоо. Иймээс сонгогчдоосоо хүлцэл өчье" гэсэн юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.121.116) 2018 оны 12 сарын 28

Төрийн ажлыг нэг намын дарга л гацааж бна шд . Дарангуйлал тогтоох нь уу? Төр барьж буй НАМ төрийн ажлыг гацаахыг бодитоор үзүүлж түүхэнд бгаагүй үзэгдэл болж бгааг гайхаж бна

0  |  0
Top