Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “KH” апартментын 11 давхраас унаж амь насаа алдсан загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хавтаст хэргийг прокурорт хүргүүлэхээр болжээ.
Харин энэхүү хэргийг талийгаачийн ар гэрийнхэн хүн амины хэрэг хэмээн үзэж байгаа ба түүний ээж Б.Чимгээ “Би үүнд санал нийлэхгүй байна. Охины минь үхлийг тэд амиа хорлосон болгож хаах гэж байна. Цагдаа шүүх шинжилгээний байгууллага ажлаа гүйцэт хийж чадахгүй байна. Тэд бүрэн бүтэн ч шалгасангүй. Миний гарын үсгийг хүлээгээд л байж байна уу. Би огт гарын үсэг зурахгүй. Хэн ч харсан амиа хорлолт байх боломжгүй зүйл. Дүү маань гадны нөлөөтэй гээд бичлэг баримт дэлгэсээр байхад тэд үл тоож амиа хорлосон болгох гэж улайрч байна. Энэ хэргийг үйлдсэн бүлэг хүмүүсийг заавал илрүүлж байх ёстой газарт нь байлгаж байж санаа амарна. Охин маань ч тэр үед тайван нойрсоно. Би эцсээ хүртэл тэмцэнэ. Монголын хуулийн байгууллага нь ажлаа хийж чаддаггүй юм бол тэрнээс ч дээгүүр нь шалгуулна. Бохир, харгис хэрцгий, энгийн хүмүүст халгаатай энэ нийгмийг таслан зогсоох болно” гэжээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
Хайран сайхан охин. Дэлхийд гайхуулахаар охин байна лээ. Цагдаагийхан зөвөөр шийдээсээ.
Tsereg tsagdaagiinhaan hodlooch ee! Naana chin hunii ami ersdchiheed bna sh dee! Ene niigem chin yu bolood bna aa? Mordon baitsaagchiinh ni ner usiig heleed ali? Ali bairand heniid baisan yum be?
Ah n ugn huutsulduud notloh barimtiign garguulaad ugsun l geh yum gevch am n zuruud neg bol frants d swiss d shalguulij bn ged unen hudal n medegdehgui suuldee namaig hun dagaad hamgaalaltand avaad bn ch geh shig ingej shou hiih hereggui unen setgeleer huutsulduh heregtei