ДОРНЫН ЗУРХАЙ: Буян үйл үйлдвээс өлзийтэй

2018 оны 12 сарын 30

Өвлийн дунд хөх хулгана сар Хоёр хар мэнгэтэй Улаан бич өдөр

  • Аргын тооллын: 2018.12.30, Ням гараг
  • Билгийн тооллын: 24
  • Наран ургах шингэх: 08.38-17.11
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top