Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин 2019 оны анхны захирамжаа гаргаж, үүрэг болгосон байна. Захирамжид замын хөдөлгөөнд механикжсан тээврийн хэрэгслээр оролцогчдын эрүүл мэнд, учирч болох хор хохирол, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор аймгийн төв, хот хооронд болон орон нутгийн замд мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон аж.
Тиймээс суурин газарт болон орон нутгийн замд 2019 оны нэгдүгээр сарын 02-ноос хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд мотоциклиор зорчихгүй болохыг Дорноговийн иргэдэд анхааруулж байна.
С.Ууган
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )