Талийгаач Т.Гомбосүрэнгийн аав өвчний улмаас таалал төгслөө

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 03

Өнгөрөгч 2018 оны наймдугаар сарын 9-ны өдөр Зам тээврийн хөгжлийн яамны байранд гарсан хүн амины хэргийн хохирогч, талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг өвчний улмаас таалал төгссөн харамсалтай мэдээлэл ирлээ. Талийгаач хүүгээ нас барахаас сар гаруйн өмнө хүнд хагалгаанд ороод байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд сэтгэл санааны гүн хямралд орсны улмаас түүний хууч өвчин сэдэрч өвчнөө даалгүй нас барсан байна.

Тэрээр 2018 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ “Манай гэр бүлийн хувьд хүүгийнхээ ясыг өндөлзүүлээд дахин хэвлэлийн хурал хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Хууль хяналтын байгууллагаас  үнэн зөв шийдэх байх гэж хүлээсэн. Эхэндээ шүүх хэргийг шалгаж , тодорхой нэмэлт байцаалт явуулж байсан ч хэрэг удаашрах тусам үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэл алдарч эхэллээ.

Бидний зүгээс хууль хяналтын байгууллага бүрэн ажиллахгүй, зарим нотлох баримтуудыг авч хэлэлцэхгүй байна. Хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явууллаа. Маш богино хугацаанд шалгаад, бидэнд мэдэгдэхгүй шүүхэд шилжүүлэхээр болсон байна. Хэрэг үйлдэхэд хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Махбалын хэргийг анхны зүйл ангиар хөнгөн шийтгэх гэж байна. Бид нар хүүгээ албан тушаалын улмаас санаатай алсан гэсэн байр суурьтай хэвээрээ байгаа. Тэр мэдээллийг дэд сайд байсан Б.Цогтгэрэл ил болгосон.

Миний хүүгийн албан тушаалыг авах гэж санаатай алсан шүү дээ. Мөн цаанаас нь улс төрийн гар орж ирээд шийдэх гээд байгаа гэж хардах нөхцөл байдал үүссэн. Тийм учраас бид та нарт хандаж байгаа юм. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандаж 14 хоногийн хугацаатай өргөдөл өгөхөөр болоод байна” хэмээж байсан юм.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.72.245.200) 2019 оны 01 сарын 05

БУРХАН МИНЬ

0  |  0
Novshin setguulch ne(45.117.35.9) 2019 оны 01 сарын 04

Yu ve umfuulugch ni ter fb geer tarsan bichlegnees bolood setgel sanaagaar ih unasan gee biz de. Munhbayasgalan eagle in Otgon metin yos zuigui hunii zovlongoor hool olj idsen yumnuud ih olon hund gai bolj bgaadaa

0  |  0
Зочин(66.181.179.108) 2019 оны 01 сарын 04

Нямдорж юу ч хийхгүй хийдэг ч үгүй юм . Тэр одоо их хурлын даргын суудалд шунаад ямар ч завгүй яваа .

0  |  0
ХӨӨРХИЙДӨӨ(124.158.77.15) 2019 оны 01 сарын 07

ӨВЧИН Ч ГЭЖ ДЭЭ. ШУДАРГА БУС НИЙГЭМ, ХҮҮГИЙНХЭЭ ХОЙНООС ГАШУУДААД СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛД ОРОО БИЗ ДЭЭ.

1  |  0
Зочин(64.119.20.140) 2019 оны 01 сарын 02

Хөөрхийдөө ямар их сэтгэлийн гомдол цөхрөл, харуусал тээж явсан болдоо. Хэзээ нэгэн цагт үр хүүхдийнх нь амийг авсан өөдгүй новшнууд тамд очино доо. Амар амгаланг олох болтугай.

0  |  0
Zochin(64.119.20.229) 2019 оны 01 сарын 02

Uiliin uree uurtsgeegeree Niamdorjoo.Ta nariig burhan nirgeh bolno.

0  |  0
Ганаа(103.69.216.89) 2019 оны 01 сарын 02

14 хоногийн хугацаатай өргөдөл гэж байдаг юм бэ мал сэтгүүлчэээ

0  |  0
Top