Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
Тодруулбал, өнөөдрийн /2019.01.04/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 11.00 цагт эхэлсэн ч УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан завсарлага авснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ "Ерөнхийлөгч Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хуулийн төсөл өргөн барьсан. Ирэх долоо хоногт бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай. Тиймээс завсарлага авсан" гэх тайлбарыг дөнгөж сая өглөө.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Хаа хаанаа л арга ядсан этгээдүүд байнашдээ?! М.Энхболд дарга шиг хангай шиг түшигтэй алдаа дутагдал гаргаагүй хүнийг өөрчлөхөөр хуульд өөрчлөлт оруулна гэдэг ёстой шинэ цагийн хилмэгдүүлэлтийн аргачлалаас гадна 60-н тэрбум гэдэг ойлголт бол шинэ цагийн ”Лхүмбийн хэрэг” л болж харагдаж байгаамаа?!