Халуун бүсийн хар шуурга Тайландын зүүн хэсэгт дөхөн ирж байгаа тул 6170 гаруй иргэнийг хоргодох байранд нүүлгэн шилжүүлээд байна. Мөн нисэх онгоцны буудлыг хаажээ.
Урьдчилсан мэдээгээр, Пабук хар шуурга Након Си Таммарат мужид өнөөдөр /2019.01.04/ орой хүрэх бөгөөд дэлхийн каучукийн хамгийн том тариалангийн талбай, аялал жуулчлалын гол мужуудад усархаг аадар, хүчтэй салхи болох төлөвтэй байгаа аж. Энэ улиралд далайн хар шуурга дэгддэггүй тул, Пабук хар шуургыг ер бусын гэж мэргэжилтнүүд тодорхойлоод байгаа юм.
Тайландын цаг уурын газрын мэдээлснээр, салхины хурд 80 км/цагт хүрэх төлөвтэй байгаа ба маш хүчтэй далайн давалгаа үүсч, 3-5 метрийн өндөрт хүрэх гэнэ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 2 )
юун хэрэг дуртай хүн бэ
өчигдрийн хар шуурга юу болсон болоо мэдээ байна уу?