Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр /2019.01.06/ Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцаж, хүүхдийн өвчний эмчилгээнд нэн шаардлагатай тариурын, дуслын шахуургыг гардуулж өглөө. Тариурын шахуурга нь өвчтөнд тарих тарианы хэмжээ болон хугацааг тохируулан шахагч багаж бөгөөд эмч, сувилагч нарын ажлыг хөнгөвчилдөг давуу талтай.
Томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 6.9%-иар бага байна. Вирүс судлалын тандалтаар томуугийн A(H1N1), A(H3N2) дэд хэвшинжийн вирус тус тус илэрсэн байна. Мөн томуу төст риновирус, боковирус, амьсгалын замын синцитиаль вирус, короновирүс давхар эргэлтэд байна.
Иймээс 2019 оны нэгдүгээр сарын 03-ны өдрөөс эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, өнөөдрийн байдлаар СХД-223, ХУД-214, БЗД-281, ЧД 75 хүүхдийн орон дээр -198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. ЧЭМТ 105%, ХУНЭ 108.8%, Налайх ЭМТ 64%, СБНЭ 55.2%, СХНЭ 50.3%, Багануур ЭМТ 47.6%, БГЭМТ 24%-иар тус тус нэмэгдсэн. Насанд хүрэгсдийн 157 орыг, зөөврийн 266 орыг нөөц орон зайд тавьж, нийт 423 орыг нэмэгдүүлж, зохицуулалт хийн ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, хүлээгдэл чирэгдэлгүй ажиллах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагаар ажиллуулах, дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах дээр нэмэлтээр эмч ажиллуулах, хүний нөөцийг нэмэгдүүлж ажиллах чиглэлд Нийслэлийн эрүүл мэндийн газарт хугацаатай үүрэг, даалгавар өглөө.
Эх сурвалж: ЭМЯ
Сэтгэгдэл ( 8 )
Төмөрбаатартайгаа покор ртоглож суухын оронд эртхэн бэлтгэхгүй одоо эмнэлгээр яваад яадаг юм бэ.
энэ гайтай сэтгүүлч авгай байсгийгээд л ирэх юм. юу мэддэг гэж сэтгүүлчид дагуулаад, эмнэлэг хэсээд ажил хийсэн дүр эсгээд явдаг юм бэ. бүүн гай. зүгээр л тэр шар байшин дотроо мөнгөө идээд хэвтэж байж үз
ѳрхийн эмнэлэг нэмэлт цагаар ажиллуулах яах вэ утаагаа зуны цагт н шийдэж асуудала шийдээч
том хүмүүс ч гэсэн нил ханиад, өрхийн эмнэлгүүдээ олигтойхон ажиллуучээ
Eronhiilogchoo taniig gants huntei barildasaar baital buren erhiin tani hugatsaa taldaa orson baina. Ta ene uls oroo, ard irgediinhee aj baidliig umartan baij hiij baigaa uvaigui uildeldee teg tavj buult hiij undsen ajlaa hiine uu!!! Es tegj chadvaas taniig buulgah asuudlaa orgojuuleh bolno oo

Ta 2-iin erh ashig guitseldej baival ard tmnii aj amidral yamar baih ni er hamaagui bolj bainaa daa Emch emnelgiin ajiltnuud chini yamar tsalintai bilee . deer ni urtasgasan tsagaar sunaj unatal ajilluulj hodolmoriin moljlog hiij bolohgui ee. Hervee urtasgasan tsagaar ajillasan tohioldold tsaiin tarifiig 1,5 huviar bodoj olgo. Ted ch oron ger ur huuhedtei ,ur huuhdee harj hamgaalah uuregtei.Tiim bolomjgui ajilluulah tul dor hayaj ur huuhdee harj handah hun holsloh bolno.Dor hayaj Ter hemjeenii nemegdliig emch emnelgiin ajiltnuudald olgoh shaardlagatai