ДОРНОГОВЬ: 2019 оныг “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарлалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 07

Дорноговь аймгийн Засаг даргын зөвлөлийн энэ оны эхний хурлаар  2019 оныг “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарлалаа. Гэр бүл, өсвөр, үе хүүхэд залуучуудын хөгжлийг  дэмжих, тэдний идэвх санаачилгыг дэмжих, гэр бүлийн хөгжил хамгааллыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилго тавьж ажиллахаар болжээ.

 

Дорноговь аймгийн Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Монгол Улсын засгийн газар, Азийн хөгжлийн банкны  “Салбар орон нутгийн жендэрийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр Дорноговь аймгийн жендэрийн нөхцөл байдал, институцийн дүн шинжилгээ судалгааг 2017 онд хийсэн бөгөөд судалгаанд Дорноговь аймагт  жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах гадуурхалт, тэр тусмаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх, үзүүлэх үйлчилгээний хүртээмж сул байдаг аж.

 

Тиймээс дээрх судалгааны үр дүнгээс шалтгаалж аймгийн ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын хуралдаанаар Дорноговь аймаг дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг баталсан байдаг. Харин Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих” жил болгон зарлаж  хүний хөгжлийг шийдвэрлэх асуудлыг тэргүүн зорилт болгон дэвшүүлж, жилийн ажлын хүрээнд боловсрол, соёл, эрүүл мэндийн чиглэлээр томоохон ажлыг тодорхой хөтөлбөрт суурилж хэрэгжүүлсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top