Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн мөрдөн байцаалт дуусч, хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэнтэй холбоотойгоор "Охидын түүх" төрийн бус байгууллага, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж Б.Чимгээ нар хамтран өнөөдөр /2018.01.07/ хэвлэлийн хурал хийлээ.
Энэ үеэр талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж Б.Чимгээ "Охины минь хэргийг хаах гэж үзсэн. Тиймээс хуулийн байгууллагынханд би их гомдолтой байгаа. Сайн санаат хүмүүс болон өмгөөлөгч, "Охидын түүх" ТББ-ынхны ачаар хэрэг нь хаагдаагүй байна. Цагдаагийн байгууллагаас охиныг амиа хорлосон гэж үзэж, хэргийг нь хаах гээд байгаа. Би охиноо амиа хорлосон гэж бодохгүй байна. Хүн багтахааргүй цонхоор унасан болгож байна. Тэр цонхоор хүн багтаж унадаг юм бол би өөрөө унаж үзүүлье. 11 давхраас унасан хүн ямар гэмтэл бэртэл авдгийг өөрийнхөө бие дээр харуулахаас өөр арга алга.
Цагдаа нар алуурчныг олохын тулд ажиллах ёстой. Шоуны оролцогч Э.Одонтунгалагийн ээж яагаад одоо болтол маанийн ерөөл тавьснаа тайлбарлахгүй байгаа юм бэ. Шоунд оролцсон цагаас эхлээд Э.Одонтунгалаг охиныг минь дарамталж байсныг надад хэлж байсан. Тэр охиныг харахаараа л айдаг байсан. Би охиндоо итгэдэг. Миний охин тийм ч дуугүй хүүхэд биш. Хэлье гэснээ хэлчихдэг шударга зантай, эрүүл чийрэг биетэй. Гэтэл цагдаагийнхан хар тамхинд хутгах гэж үзэж байна. 16 настайгаасаа л Нэмэхбаяр гэдэг залуутай үерхэж байсан. Гэтэл энэ залууг одоо хүртэл яагаад шалгахгүй байгаа юм. Энэ залуу одоо хаана байна. Охины минь 49 хоногоор ч зул бариагүй хүн шүү дээ. Би энэ залууг сэжиглэж байгаа. Нэмэхбаярыг энэ хэрэгт огт холбоогүй гэж байгааг гайхаж байна. Мөн шүүх эмнэлгийнхэнд гомдолтой байна. Энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхгүй байна. Цагдаа, шүүх эмнэлэг яагаад ийм худал дүгнэлт гаргаад байгаа юм бэ. Миний охин архи уудаггүй, тамхи татдаггүй байсан. Би Э.Одонтунгалаг, н.Нэмэхбаяр нараас охиныхоо амийг үргэлж нэхэх болно" гэлээ.
"Охидын түүх" төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Нямдаваа "Бид Р.Булгамаа өмгөөлөгчид удаа дараа хандсаны эцэст энэ хэрэг дээр ажиллахыг зөвшөөрсөн. Тиймээс хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж хүлээж байна. Энд нэг зүйлийг онцлоход, бид үргэлж хохирогчийн талыг буруутгаж байдаг. Хохирогч буруутгагдах бүрт хүчирхийлэгч ялж байдаг. Тиймээс хохирогчийг битгий буруутгаач, цахим орчин дахь доромжлол үгсээ зогсоогооч ээ гэж хүсч байна. Талийгаач охин хар нялхаасаа "Монгол модель" агентлагт загвар өмсөж ирсэн. Гэтэл энэ охины амь насны төлөө загварын салбарынхны нэг нь ч дугарахгүй байгааг гайхаж байна" хэмээсэн юм.
Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг прокурорын байгууллагаас хянаж байгаа ба талийгаачийн ар гэрийнхний зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, дахин шинжээч томилох хүсэлтийг гаргаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 6 )
Тэр өсөхбаяр гэж ах шигээ үзээрийн царай шонгийн мод эднийхэн гэжмаанагдуу юмнууд өөрсдийгөө тийрэн тайлагнууд бусдыг дандаа дээрлэхдэг угшалтай муухай дээрэнгүй харьцаатай удамтай юм гэдгээ харуулж байдаг бололтой.Өнчин ядууст их дээрлэхүү .Маанагууд ын удам маанаг байж таарна одонтунлга бузар чөтгөр шиг авгай тэгээд хүн алж түрүлэхүү
Энэ нэвтрүүлэгийг үзээд байж байхад талийгаач охин үнэхээр даруу төлөв сайхан чадвартай охин байналээ.Үнэхээр харамсалтай юмаа.тэр нэг балай охин юм л бол ганцаараа далчигнасан тэр өдрийн ялагч нараа үргэлж зэвүүцэнгүй атаа жотоотэй харцаар үргэлж хараж байдаг балай зэвүүн амьтан байна лээ дээ.энэ охидууд дотор хамгийн хамгийн нь байж өөрийгөө эндүүрч бодчихсон яанааа
taliigaach ohin harah tsaraini daruu tuluw ohin bna lee ter odontungalag hvdend hviten shulam tsaraitai yaj shound tentseed shalgaraad bdag bnaa vnen teneg ohin
odontungalagin eej gej shulam yum da adilhan ohin vrtei bj yaj tegj chadaj bnaa eej ohin 2 taarsan taaran shuudai harahaas hvdend hviten shulamnuud
Ter muu odontungalag bol ih zevuun shulam yum shig bna lee
чадвартайгүй чадал муутай 20 настай охин үхлийн замаар алхаж авьяас чадвартай охинд атаархаж байдаг новшийн хог юмаа өөртөө нүгэл дуудсан нүглийн новш юмаа үгийн муу олдохгүй байна шулам бэрд,,,