Ардчилсан нам УИХ-ын ээлжит бус сонгууль явуулъя гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 07

Ардчилсан намын Удирдлагын зөвлөл өнгөрсөн бямба гаригт /2019.01.05/ хуралдаж, УИХ, Засгийн газар, НИТХ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор "Улс төрийн шийдвэр" гаргажээ.

АН-ын улс төрийн шийдвэрийн талаар тус намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй удирдлагууд мэдээлэл өгөхдөө,

-"2016 оны ээлжит сонгуулиар УИХ-д 65 суудал авч, дийлэнх олонхийг бүрдүүлсэн МАН өнгөрсөн гурван жилийн хугацаанд амлалт болон мөрийн хөтөлбөрөө ор тас умартаж, төр удирдах чадваргүй болохоо харууллаа. Төрийн бүхий л шатны албан тушаалыг 60 тэрбумын гэх сүлжээгээр арилжаалж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан гэх мэт иргэдэд шууд очих ёстой боломжийг хулгайлан, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн МАН-ын бизнес, улс төрийн бүлэглэлийн зөрчилдөөн нь монгол төрийг мухардалд оруулаад байна. Үүнээс үүдэж төрийн бүхий л шатанд эрх баригчдын талцал хуваагдал нүүрлэж, УИХ нь гишүүн дутуу, Засгийн газар нь бүрэлдэхүүн дутуу, нийслэл нь удирдлагагүй, 21 аймгийн ИТХ нь хуваагдмал байдалд орлоо. Иймд АН-аас үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийн, мухардлаас гарах гарцыг УИХ-ын ээлжит бус сонгууль яаралтай зарлан явуулж, нийт ард түмнээр эрх баригчдын үйл ажиллагааг зайлшгүй дүгнүүлэх шаардлагатай гэж үзэж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зо чин(202.9.43.216) 2019 оны 01 сарын 07

Энгэж Бухын доодох харж үнэг турж үхэв” гэгчээр МАН гэдэг МААНАГ нам эргүүтээд энэ # жил юу ч хийсэнгүй одоо үлдсэн ганц жил юу хийх вэ дээ тодорхой .Ардчисан нам тарах саналаа тавиад угаасаа маны40гишүүн даргатайгаа гар нийлэхгүй хамтарч ажиллахгүй гэж гарын үсэг зурцан юм чинь тарах боломжитой 39*11=50 гишүүн3/2 болцон байна шүү дээ тараачээ.3/2 дэмжвэл тарж болох хуультай биздээ

0  |  0
Эрдэнийн Одонтуяа(202.179.25.128) 2019 оны 01 сарын 07

ЭРДЭНЭ ЭРДЭНЭБАТ НАРАНТУЯА НАР ЭНХБОЛДОО ДЭМЖЭЭД УРАГШАА!

0  |  0
zochin(66.181.166.10) 2019 оны 01 сарын 07

ene erdene uuruu unana bizdee

0  |  0
Top