З.Нарантуяа: Үндэслэлгүйгээр 22000 төрийн албан хаагчийг халсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 01 сарын 07

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2019.01.07/ хуралдсан. Хуралдаанаар бүлгийн гишүүд хэд, хэдэн асуудалд нэгдсэн байр сууринд хүрчээ. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэлэхдээ "МАН-ын 60 тэрбумын схем хэрэгжсэн нь хэдэн зүйл дээр нотлогдсон. Тухайлбал, өнгөрсөн 2016 онд төрийн албанаас үндэслэлгүйгээр 22 мянган хүн халагдсан. Тэднийг халахдаа төсвөөс тухайн жилдээ 25 тэрбум төгрөг, 2016 болон 2017 онд тодорхой мөнгийг тэтгэмж болгож өгсөн. Дээр нь 13.5 мянган албан тушаал буурсан, шинээр томилогдсон хүмүүсийн жагсаалт гарсан байдаг" гэв.

 

Түүнчлэн "АН-ын зүгээс МАН-ын Засгийн газарт долоон удаагийн шаардлага хүргүүлсэн. Үүнээс гадна ЖДҮ-гийн асуудлыг эцэслэхгүй байна. Валютын ханш, өр зээлийн асуудлаар тавьсан асуулгад хариулт өгөх хүн алга. Тиймээс нэн даруй УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгуулийг зохион байгуулах хэрэгтэй. УИХ жинхэнэ шударга ёс, хуулийн засаглалынхаа төлөө ажиллах боломжийг нь бүрдүүлээд явах цаг нь болсон" гэх тайлбарыг өглөө.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.48) 2019 оны 01 сарын 08

Нарантуяа та ,АН өнгөрсөн 4 жилд яаж төрийг бантан болгосоныг мэдэхгүй юм шиг аяаглах юм. Та Эрдэнэ ,эРДЭНЭБАТ ХОЁРЫН юу хэлсэнийг давтаж байдаг тоть юмуу. Хэрэв өөрийн ухаантай бол аливаа юманд өөрийн бодолоор хандаж байгаа ч.Юманд жаахан ч гэсэн үндэстэй хандаж дүгнэлт хийж байвал өөрт чинь хэрэгтэй.

0  |  0
Irgen(202.170.71.39) 2019 оны 01 сарын 08

Ed odoo yu ve. Uursduu baihdaa chadvargui baahan yumnuudiig darga bolgoj tyr samarch hayachihaad yu geed hutsaad bnaa. Odoo l neg yum zuv araandaa oroh gej bna. Ard tumen unen shudraga zuiliig husej bna. Shineer garsan turiin albanii huuli mash sain huuli bna. Odoo ene huuliig zuv heregjuuleed yavchihval ih sain bna. Neg heseg eejiihee uvruus garaagui medleg turshlaga bhgui baahan shaldan darga nar turiin buh shatiig samarlaa sh de. Odoo bolitsogoo. Hunii ajiliig zugeer hiilge.

0  |  0
Irgen(202.170.71.39) 2019 оны 01 сарын 08

Ednii nam neeg ih tsever yum shig buh yumnii suuriig tavchihaad genet tengerees buugaad irsen yum shig surhii shuumjilsen humuus. Odoo songuuli bolson ch bitgii ih gorid ene 2 namiig aliig ni buu songo. Odoo bayajij hanadaggui yum uu ta nar.

0  |  0
зочин(203.91.118.247) 2019 оны 01 сарын 08

2012 оноос АН төрийн албанхаагчдыг халж мэргэжлийн бус гудамжны юмнуудыг төрд оруулж ирсэнийг залруулсан маш зөв ажил байсан юм даа, АН бол зүгээр л хорлон сүйтгэгчдын нам шүү дээ

0  |  0
иргэн(202.9.42.195) 2019 оны 01 сарын 07

Ардчилсан нам өөрсдөө яаж байснаа мартаад байдаг нь их муу. Тэдний алдааг засаж байгаа ч байж болно шүү дээ.

0  |  0
zochinj(66.181.191.104) 2019 оны 01 сарын 07

xunii mud durtai bizda nar bie bienee muulj ner olox gej oroldox yum neg nam garaad l idej uuxiin tuld bugdii ni solidag biz dee erunxiilugchiin zasaglal togtooj dictator togtooj ene bugdiig arilgan augui bol uxer mongolchuud afrikiin zamaaar orno bur tsergiin ergelt garna

0  |  0
bi(66.181.160.111) 2019 оны 01 сарын 07

За одоо л сүржигнэж гэнэ.АН-ын 2012-2016 онд үүнээс 2 дахин их хүн үндэслэлгүй халагдаж оронд нь чадваргүй хүмүүс орсон.Харин ч сүүлийн жилүүдэд багассан.Чадварлаг хүмүүсээр чадваргүй нэгнээ сольж болно шүү дээ.Та нар бол арай л дэндүү байсан даа.Одоо үбх зүйлээ мартах нь аргагүй дээ.АН-аар хэзээ ч төр бүү бариул......

0  |  0
Top