СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Галзуу чоно хүн рүү дайрч, гэмтээжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаас галзуу өвчний эрсдэлд өртсөн нэг тохиолдол мэдээлэгджээ. Тус аймгийн малчин 31 настай эрэгтэй Ц чононд хазуулсан шархтай эмнэлэгт хандсан байна. Улмаар Хайрхандулаан  сумын  Эрүүл  мэндийн  төвд, шархны анхны цэгцлэлт хийлгэж, галзуугийн эсрэг вакцины I-р тунг хийлгэжээ. Мөн Зоонозын өвчин судлалын төвөөс ийлдэс хүргүүлж, тухайн өдөртөө эмчилгээг эхэлсэн байна. Харин хүн рүү халдсан чоныг устгаж, дээж авч аймгийн Мал эмнэлэгт шинжлүүлэхэд чоно галзуугийн вирус тээж байсан нь тогтоогджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top