ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэн эрч хүчтэй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

Хонь


Нөхцөл байдал урьдчилан тааварлахын аргагүй байна. Уулзсан хүмүүсийнхээ асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Таатай болон таагүй зүйлүүд тэнцүү байж, амьдрал тань шинэ мөрнөөс эхэлнэ.

 

Үхэр


Эргэн тойрны хүмүүс чухал асуудалд тоомжиргүй байгааг олж харна. Та нөхцөл байдлыг өөрчлөх алхам хийж болох юм. Тэвчээр хэрэгтэй өдөр.


Ихэр


Яарсан өдөр байх болно. Хожигдож, гүйсээр өдөр дуусч байгаа мэт санагдана. Гэхдээ та л өөрөө яараад байгаа болохоос нөхцөл байдал хэвийн байна.


Мэлхий


Маргаанаас олон зүйл гарч болох ч үнэн хэзээ ч гардаггүй. Аливаад их хүч гаргана. Өмнө нь хийсэн алдаагаа засах боломжтой байна.


Арслан


Анхааралтай бай. Санаачилга гаргаж, бууж өгөхгүй байснаар амжилтад хүрэх болно.


Охин


Хөдөлмөрч байна. Амрах боломж олдвол тэр дор нь ашигла. Дараагийн өдрүүдэд эрч хүчээ нөөцлөх хэрэгтэй.


Жинлүүр


Хэвийн байдлаараа өдрийг өнгөрүүл. Өглөө сайхан хөгжим сонс. Эрч хүчтэй, эерэг байдал тань бусдыг татна.


Хилэнц


Ажилд хэт махран зүтгэх хэрэггүй. Чухал зүйлийг хэдэн өдрийн дараа болгож хойшлуулж болно. Эрч хүчтэй үедээ хийсэн зүйл амжилт авчирна.


Нум


Өөрийнхөө бодлоор яв. Ашиг сонирхлоо хамгаалан, тодорхой байснаар амжилтад хүрнэ.


Матар


Аз жаргал мөнгөнд байдаггүй. Бодит байдал, хийсвэр зүйл хоёрыг ялгаснаар таныг амжилт хүлээж байна.


Хумх


Нөхцөл байдал танаас бүх боломжоороо ажиллахыг шаардана. Оройдоо тайван амарч, сайхан нойрсох болно.


Загас


Аз сорьсон алхам хийнэ. Үзэг, дэвтэр, баримт бичиг тань алга болж мэдэх юм. Анхаарлаа төвлөрүүлэх нь чухал.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top