ДОРНЫН ЗУРХАЙ: Баруун нүд татвал эд олно

2019 оны 01 сарын 08

Өвлийн адаг хөхөгчин үхэр сар. Хоёр хар мэнгэтэй, Хөхөгчин могой өдөр

  • Аргын тооллын: 2019.1.8, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 2
  • Наран ургах шингэх: 08.36-17.21
  • Үс засуулбал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хараал дарах, гал мандал хийх зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top