ГОВЬСҮМБЭР: Өсвөрийн сагсчид УАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

Улаанбаатар хотноо энэ сарын 4-6-ны өдрүүдэд сагсан бөмбөгийн U13 насны Улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнд Говьсүмбэр аймгийн баг тамирчид амжилттай оролцов.

 

Тэмцээнд хот, хөдөөгийн 10 багийн тамирчид өрсөлдсөнөөс Б.Баттогтох дасгалжуулагч, Б.Нэргүйбаатар туслах дасгалжуулагчтай Говьсүмбэр аймгийн хөвгүүдийн баг хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээний алтан медалийг Баянгол дүүргийн баг, мөнгөн медалийг Улаанбаатар хотын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн баг тамирчид хүртсэн байна.

 

govisumbernews.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top