УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс улс төрд үүсээд байгаа цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулдаг болох хуулийн төсөл санаачилсан. Энэ төслийг УИХ-аар хэзээ хэлэлцэх вэ?
-Манай хуулиар УИХ-ын дарга гэдэг бол хурал даргалагч. Түүнээс биш илүү эрх эдлээд байх юм биш. УИХ-ын тогтвортой байдал гэдэг бол УИХ-ын даргын асуудал биш, 76 гишүүний асуудал. Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан хуулийн төсөл бол нэг гарц мөн. УИХ-ын олонх нь хуралдаа оролцохгүй байдал үүсчихээд байхад УИХ-ын дарга нь ажиллах боломжгүй болно. Тэр талаасаа энэ хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Өнөөдөр УИХ-ын дарга ажлаа өгөх эсвэл УИХ тарах нөхцөл байдал үүсчихлээ. Төрийн үйл ажиллагаа ингэж удаан гацаж болохгүй.
-УИХ-ыг тараах асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ чадамжгүй болвол УИХ тардаг. Одоо бол УИХ чадамжгүй болчихлоо. Тийм учраас би УИХ тарах нөхцөл бүрдэж байна гэж харж байна. Ийм байдалтай байхын оронд тарсан нь дээр.
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхэд ирц бүрдэх үү?
-Бүрдэнэ. Яагаад гэвэл УИХ-ын гишүүдийн олонхи нь болох 40 гишүүн дэмжиж байгаа.
-МАН-ын хагарлаас үүдэлтэй төрийн гацаа хэзээ арилах бол?
-Яагаад нам гэж. Энэ бол улс төрд шинэтгэл хийх тухай асуудал. Шударга бус зүйлийг л цэглэх гээд байгаа юм. Зарчимтай амьдармаар байна шүү дээ. Нэг хэсэг нь хэдэн тэрбумаар нь завшаад байж болохгүй биз дээ. Тэгэхээр энэ бол улс төрийн тэмцэл биш. Хариуцлагатай амьдрах тухай асуудал юм.
Сэтгэгдэл ( 9 )
аАРДЧИЛСАН ГЭЭД БАЙГАА МОНГОЛЫН НИЙГЭМД БУРУУ Л ЖИШИГ ТОГТОХ ГЭЭД БАЙНА ДАА. НААНА ЧИНЬ 1/40 ГЭСЭН ХАРЬЦАА ҮҮСЭЭД УДЛАА ХЭРЭВ ИХ ХУРАЛ ТАРВАЛ ИХ ХУРЛЫН ДАРГЫН СУУДАЛ ГЭДЭГ МОНГОЛ ТӨРИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛААС ҮНЭТЭЙГ ХАРУУЛЖ БАЙНА. БУРУУ ЖИШИГ ДЭЭ. МОНГОЛЧУУД БУРУУ ЮМ ДУУРИАХДАА ЯМАР МУНДАГ ГЭЭЧ ДАРАА ДАРААГИЙН ИХ ХУРЛААР ГАРСАН ДАРГА Л ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙЖ ХҮЧРЭГДЭХГҮЙ БУЛ ХАР ЧУЛУУ БОЛОХ ЭХ ҮҮСВЭРИЙГ ТАВИНА ДАА. ОДОО НЭН ТЭРГҮҮН ИХ ХУРЛЫН ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ИХ ХУРЛЫН ДАРГА НЬ ИХ ХУРАЛ ДАРГАЛЖ ЯВУУЛДАГ ХҮНИЙ ЭСВЭЛ ТӨРИЙН АЖЛЫН 3/1 ГЭДГИЙГ Л ТОДОРХОЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Enhbold elbegdorjtonguud um umaal amjuulj bgaa baih.Uur yah gej ingej shiren nuurlej baihavdee.Mongolchuud neeree noomoi umdaa.Hujaatanguud unen davarch baina shuu!
TA NAR HURDAN TARTSGAA DARAAGIINH NI GISHUUDIIG SONGOY
Энэ даваасүрэн үнэхээр хоцрогдсон хүн байна лээ, ийм сайд монголд байдаг бол улс орно хөгжихгүй ээ, сая өнгөрсөн 10 дугаар сард ОХУ-д болсон олон улсыцн уулзалтад оролцож байхдаа элементарный юм мэдэхгүй шившгээ хутгаж байхыг хараад үнэхээр ичсэн шүү
Бас өөрөө Ждүчин-10/-ийн ашигтай ажиллана.
Арван хувийн Даваасүрэн юу л бураад байна даа?!
Энхболдод суудлаа тавьж өгөөд эх орноо бодох сэтгэл алга. аргагүй дээ, монгол хүн биш болохоор. Энхболдоос өөр ямар ч хүн байсан өргөдлөө өгөх л байсан. харамсалтай нь хужаад тийм сэтгэл алга
Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
Chi baahan sanhuugiin asuudaltai bgaa shuu