Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

УИХ-ын холбогдох дөрвөн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр /2019.01.08/ зарлаад байсан. Гэвч УИХ-ын даргыг огцрохыг шаардаж УИХ-ын 40 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа тул өнөөдрийн гурван байнгын хорооны хуралдааны ирц хүрээгүй юм.

Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо гишүүдийн ирц бүрдэж, хуралдаж байна. Уг хуралдаанаар

  • Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсох;
  • 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.216.108) 2019 оны 01 сарын 09

oboo sh dee.Neg baingiin horoo ni ch gesen ugamsartai bna gedeg ni

0  |  0
Top