Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.01.09/ болж байна. Хуралдаанаас Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Б.Мѳнхбаатарыг томилох шийдвэр гаргасан талаар эх сурвалж хэллээ.
Б.Мөнхбаатар нь нийслэлийн Засаг даргад нэр дэвшээд байсан бөгөөд “Хэдийгээр миний нэрийг дэвшүүлж, өрсөлдүүлсэн ч би намынхаа бодлого шийдвэрийн дагуу нэрээ татаж байна” гэж мэдэгдээд байгаа юм.
Барилга, хот байгуулалтын дэд сайдаар өмнө нь Ш.Лхамсүрэн ажиллаж байсан бөгөөд тэрбээр Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан асуудалд холбогдсон тул 2018.11.21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар түүнийг дэд сайдын албан тушаалаас чөлөөлсөн юм.
Б.Мөнхбаатар нь "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2016 оны 9 дүгээр сард томилогдон ажиллаж байсан. Тэрбээр 2008-2012 онд Улаанбаатар хотын захирагчийн орлогч байсан бол үүний өмнө Баянзүрх дүүргийн Засаг даргаар болон, төрийн байгууллагад удирдах албан тушаалд тус тус ажиллаж байжээ. Монгол Улсын ШУТИС-ийг Химийн технологич мэргэжлээр, МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийг Улс төр судлаач мэргэжлээр бакалаврын зэрэгтэй дүүргэж, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Зүүн Лондонгийн их сургуульд Бизнесийн удирдлагын магистр хамгаалжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Munkhbaatar dargad amjilt khusie
Миеэгийн ойрын хүмүүсийн нэг гэдгийг олон хүн гэрчилнэ
Энэ хvний хашсан албан тушаалууд олон юм. Гэхдээ улсад ашигтай еед нь татсан зvйл байхгvй еертее болон мафийн бvлэглэлийнхэндээ морь нохой мэт зvтгэсэн