Лаос улсаас шилжүүлсэн 30 ширхэг Т-34 танк Орос улсад эргэн ирлээ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.
Танкуудыг далайгаар дамжуулан Владивостокт авчирсан бөгөөд тэндээс төмөр замаар Москва хот руу аваачих гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр, өнөөг хүртэл Лаосын армийн зэвсэглэлд байсан Т-34 бүгд бүрэн ажиллагаатай байгаа аж.
Эдгээр техникийг Ялалтын парад, цэргийн музей болон Аугаа их эх орны дайны түүхэн кино зураг авалтын үеэр ашиглах юм байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Лаос улсад айлчлах үеэр танкуудыг буцаан авах тухай тохиролцоонд хүрсний дагуу Лаос ийнхүү танкуудыг шилжүүлээд байна.
Т-34 нь Аугаа их эх орны дайны үеийн Зөвлөлтийн домогт танк юм. 1940 оноос хойш үйлдвэрлэж байсан энэ загварын танк 1944 оны эхний хагас жилд Улаан армийн үндсэн техникээр ашиглагдаж байгаад Т-34-85 шинэчилсэн загварт халаагаа өгсөн түүхтэй.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 3 )
мэдэхгүй байж сайхан шаахымаа манай зайсанд хүртэл 1 34 байна 34 олон байгаа
Анхны Т-34 одоо байхгүй ээ, энэ зураг дээр байгаа ч тэр, лаосаас ирж байгаа нь ч тэр бүгд Т-34-85 ш дээ
ҮҮНИЙГ ОДОО ЮУ ГЭЖ ОЙЛГОХ УУ , ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙ ТЭМДЭГЛЭЛ: Лаос улсаас шилжүүлсэн 30 ширхэг Т-34 танк Орос улсад эргэн ирлээ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Танкуудыг далайгаар дамжуулан Владивостокт авчирсан бөгөөд тэндээс төмөр замаар Москва хот руу аваачих гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр