АНУ, Хятадын худалдааны хэлэлцээг сунгажээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

Энэ оны нэгдүгээр сарын 7-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо эхэлсэн АНУ-ын хооронд болж буй худалдааны яриа хэлэлцээг гурав дахь өдрөө үргэлжлүүлэх талаар талууд тохиролцжээ.

 

Тус хоёр улсын тэргүүн нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тохиролцсоны дагуу талууд худалдааны хэлэлцээрээ дахин эхлүүлсэн юм. БНХАУ-ын худалдааны яам энэхүү хэлэлцээрийг хоёр өдөр үргэлжилнэ хэмээн өмнө нь мэдэгдэж байсан билээ.

 

Өчигдөр /2019.01.08/ Хятадын тал генийн өөрчлөлттэй таван төрлийн буудайн импортыг зөвшөөрөхөөр болсон тухай зарласан. Ингэснээр Америкийн фермерүүд биотехнологийн аргаар гаргаж авсан үрийг Хятадад нийлүүлэх боломжтой болно гэж CNN агентлаг эх сурвалжийг иш татан мэдээлэв.

 

Технологи, санхүүгийн дэмжлэг зэрэг нарийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн нь одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч эдгээр асуудлыг хэлэлцэх үүднээс хэлэлцээний хугацааг сунгасан байх талтай хэмээн эх сурвалж CNN агентлагт ярьжээ.

 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн орлогч дарга Лю Хэ энэ сарын сүүлээр Вашингтонд айлчлах хүлээлттэй байгаа юм.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ха ха ха(66.181.166.134) 2019 оны 01 сарын 09

Бас нэг солиотой хүний өдрийн тэмдэглэлв АНУ хэнтэй хэлэлцээ хийгээд байгаа нь ойлгомжгүй. Хоёр улс л гээд байдаг нь АНУ м байж нөгөө ямар улс вэ????? Мэдээ нь талдаа орчихоод байдаг хоёр дахь улсын нэг байдаггүй тэнэг юмуу, мэдрэл юм уу????? Энэ оны нэгдүгээр сарын 7-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо эхэлсэн АНУ-ын хооронд болж буй худалдааны яриа хэлэлцээг гурав дахь өдрөө үргэлжлүүлэх талаар талууд тохиролцжээ. Тус хоёр улсын тэргүүн нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тохиролцсоны дагуу талууд худалдааны хэлэлцээрээ дахин эхлүүлсэн юм

0  |  0
Top