ШҮҮХ: Д.Дорлигжав нарыг ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ шийдвэр гаргалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

Авлигатай тэмцэх газраас өчигдөр буюу нэгдүгээр сарын 8-ны өдөр Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав түүний төрсөн дүү Д.Баатар болон Ч.Бямбаа нарыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ.

 

Улмаар тэднийг үргэлжлүүлэн хорих саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн бөгөөд уг асуудлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр /2019.01.09/ 13:40 цагт эхэлж, 16:35 цагт өндөрлөлөө.

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР


Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын  үүсгэн байгуулсан “Рекат Монголиа“ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил“ компаниудаас  2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон,


Дамбий овогтой Баатар нь Улсын Ерөнхий прокуророо ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешнл“ ХХК-иудаас  2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр,

 

Чангаа овогтой Бямбаа нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран Б.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ий Голомт банк дахь дансаар  Т.Ганболдын “ Эн Ар Ай” “Пайонеринг интернешил “ ХХК-иудаас 2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр тус тус нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.161.52) 2025 оны 03 сарын 13

ugsun awsan d ni hoyuland ni eruu uusgeh yostoi

1  |  0
0(202.131.243.186) 2025 оны 03 сарын 13

1 сар болоол эрүүл мэндийн шалтгаанаар шоронгоос гарна арай дэндүү хулгай хийж авилга авч баяжсан нөхөр байналээ

1  |  0
zochin(98.228.96.94) 2025 оны 03 сарын 13

zovxon 1 xunees tsaana ny xichneen xun baugaa bol deeremduulsen

1  |  0
Nergui(107.77.85.96) 2025 оны 03 сарын 13

Haha buur tsaitsan garuud tee, Recat Mongolia baihdaa ch yahav dee, yadaj baihad. Ugaasaa nernees ni oilgomjtoi yamar uil ajilgaa yavuuldag ni

1  |  0
zochin (150.129.141.118) 2025 оны 03 сарын 13

Dorligjav ola daa on udaa eldev asuudald orootsoldoj baisan dandaa l jsnaas huurai gardag sh uu dee.....Odoo harin yakh ni sonin bai

1  |  0
содоо(139.5.218.11) 2025 оны 03 сарын 13

Албан тушаалаа хэтрүүлэн ашигласан. Бүлэг зохион байгуулалттай дээрэм гэж зүйлчлэх ёстой байтал. Хахууль авсан гэж зүйлчилж байгаа нь Ял заших боломж олгож байна. Удахгүй гадуур байцаах болгоод. Дараа нь хэрэгсэхгүй болгохым байна даа. Одоо болио

1  |  0
зочин(64.119.19.6) 2025 оны 03 сарын 13

Хахууль өгсөн биш дээрэмдэж авсан гээчээ. Ингээд л үгийг нь өөрчлөөд санкцыг буруу оруулаад удахгүй спорт загас бариад тавинаа даа. Бүгд огцор.

3  |  0
Close menu