Роллс-Ройс тансаг зэрэглэлийн машины борлуулалт дээд амжилт тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 10

2018 онд Rolls-Royce Motor Cars компани тансаг зэрэглэлийн машины борлуулалтаараа дээд амжилт тогтоолоо гэж тус компани мэдээлжээ.


1998 онд BMW компанийн мэдэлд очсон тус компани өнгөрсөн жил нийт 4107 тансаг зэрэглэлийн машинаа дэлхийн 50 гаруй улс оронд борлуулсан нь “Роллс-Ройс”-ын 115 жилийн түүхэн дэх дээд амжилт юм. 2017 онд тус компани 3362 машин зарсан үзүүлэлттэй харьцуулахад борлуулалтын хэмжээ нь 22 хувиар өссөн гэнэ.


Роллс-Ройс машины эрэлт АНУ-д хамгийн их байсан гэж тус компани мэдээлжээ. Ажилчдынх нь тоо мөн л анх удаа хоёр мянга хүрсэн байна.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top