Гишүүдийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах шаардлагагүй гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 10

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д хүргүүлээд байгаа. Уг асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хоёр өдрийн турш хэлэлцэн, өнөөдөр /2019.01.10/ "УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах шаардлагагүй" гэсэн шийдвэр гаргалаа. Шийдвэрийг Дэд хорооны гишүүдийн 100 хувийн саналаар гаргажээ.

 

Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийн талаар тус Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудлыг өчигдөр /2019.01.10/ ярьсан. Г.Солтан гишүүн өнөөдөр Дэд хороонд ирж тайлбар өглөө. Ерөнхий прокурорын танилцуулга, УИХ-ын гишүүдийн тайлбарыг тал бүрээс нь бараг хоёр өдөр хэлэлцлээ. Ерөнхий байдлыг авч үзвэл шалгалт дуусаагүй байгаа. Дуусах төгсгөлийн шатанд орж байгаа гэж танилцуулсан. Ийм учраас Мөрдөн байцаах байгууллага шалгалтаа дуусгатал түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудлаа эцэслэн дуусгаад, гарцаагүй гэж үзвэл дахин оруулж ирнэ гэсэн үг. Мөн Ерөнхий прокурорын танилцуулга, гишүүдийн тайлбараас үзэхэд цаашид тодруулах асуудал цөөнгүй гарч ирлээ. Түүнчлэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавьсан гишүүд дуудсан цагт нь тус бүртээ нэг удаа АТГ-т мэдүүлэг өгсөн юм байна. Мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан зүйл ажиглагдсангүй. Ийм шалтгаанууд байгаа учраас энэ удаад гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах шаардлагагүй байна гэсэн шийдвэрийг 100 хувийн саналаар гаргалаа” гэсэн юм.



 

Одоо прокурорын байгууллагаас ирүүлсэн УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх учиртай.


УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж даргалдаг бол бүрэлдэхүүнд нь Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар багтдаг юм.

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(66.181.185.55) 2019 оны 01 сарын 10

Zugeer l shalguulaach zawaan yum be

1  |  0
Саран(103.57.94.194) 2019 оны 01 сарын 10

Халдашгүй байдлын дэд хороо гэж өөрсдийгөө хамгаалсан,ард түмнийг доромжилсон балай юм чинь юу юм

1  |  0
Чинзоо(66.181.161.30) 2019 оны 01 сарын 10

Хулгайч хулгайчаа өмөөрнө. Эд нар хууль тогтоол гаргаад хүчингүйшдээ. Биднийг хулгайч гишүүд удирдаад шиидвэр гаргаад байгаад гайхаад барашгүй

0  |  0
Мөнхсаруул(64.119.19.40) 2019 оны 01 сарын 10

Алтан загасны үлгэр чинь бодит үнэн

0  |  0
Bolioo (66.181.160.137) 2019 оны 01 сарын 10

Bolioo Nyamka daraagiinh ni zoligt garah uildlee uiruu hiigeed bna uu

0  |  0
Zochin(106.102.0.124) 2019 оны 01 сарын 10

УИХ ийн халдашгүй дэд хороог. Засгаас зайлуул

0  |  0
Zochin(106.102.0.124) 2019 оны 01 сарын 10

УИХ ийн халдашгүй дэд хороог. Засгаас зайлуул

0  |  0
Zochin(103.57.95.16) 2019 оны 01 сарын 10

Caiidaa shydarga vaidal haazib

0  |  0
Би өвөө(64.119.27.55) 2019 оны 01 сарын 10

Юу дуртайгаа хийх юм даа ард түмэн гэж байгаа юм уу

0  |  0
зочин(202.131.245.69) 2019 оны 01 сарын 10

тэр шудрага царайлаад байгаа 5 гишүүн энэ бусармаг үйлдэл гаргаж буй хүмүүсээ зөвтгөөд байна аа даа. хулгайч хулгайчийнхаа эсрэг гэдэг нь яг.

1  |  0
Зочин(203.217.139.225) 2019 оны 01 сарын 10

УИХ-ыг тараах нь ёстой эргэлт буцалтгүй зөв юм байна. Ц.Нямдорж сайд ийм муухай шийдвэр гаргаад ирэхээр энэ төр худлаа болж байгаа юм байна.

4  |  1
Zochin(202.9.45.12) 2019 оны 01 сарын 10

Shalgalt duusag gehiin ene menget.Shalgalt hiihed ni naad buren erh chini bolood bna gedgiig zoriud oilgohgui tsarailj hulgaich naraa haatsailaad bgaan bish uu.Uhsen atsniih ni shudarga bol doo

0  |  0
Зочин(66.181.160.2) 2019 оны 01 сарын 10

УИХ-ыг тараах нь зөв юм байна. өөр арга алга.

1  |  0
Иргэн(45.117.35.6) 2019 оны 01 сарын 10

А.С. Пушкин ” Алтан загасны” үлгэр ,эмгэн ханаж цадахаа умартан шунасаар,эцэстээ эвдэрхий тэвштэйгээ үлддэг.Энэ хүмүүсийг харахаар дээрхи дүх зураг нүдэнд харагдаад байх юм.

1  |  0
Дуран(66.181.190.64) 2019 оны 01 сарын 10

Худлаа нөгөө хэд нь түдгэлзэнэ гэж жүжиг тавьж ард түмэнд хэлчихээд,цаад хэд нь хуралдсан огцрох шаардлагагүй гэж шийд гаргасан болох юмдаа.Элгийн юм бэ. Эгдүү хүрчихлээ. Ундармаа чинь заль ны хүүдий юм гэсэн чааваас.

0  |  0
unenii erel muhardal(115.171.244.105) 2019 оны 01 сарын 10

Enhboldiig ogtsruulah gesen bulegleliin daramtand mongoliin shiih zasaglal baigaa yum bish uu?

0  |  0
unenii erel muhardal(115.171.244.105) 2019 оны 01 сарын 10

Enhboldiig ogtsruulah gesen bulegleliin daramtand mongoliin shiih zasaglal baigaa yum bish uu?

0  |  0
Hardaa(115.171.244.105) 2019 оны 01 сарын 10

shuuh zasaglal henii omno huchgui baina ve?! Enhbold uu?esvel Nyamdorj uu? ugui bol erh ashigaaraa negdsen buleliin erhend baina uu!!!

0  |  0
Hardaa(115.171.244.105) 2019 оны 01 сарын 10

shuuh zasaglal henii omno huchgui baina ve?! Enhbold uu?esvel Nyamdorj uu? ugui bol erh ashigaaraa negdsen buleliin erhend baina uu!!!

0  |  0
Hardaa(115.171.244.105) 2019 оны 01 сарын 10

shuuh zasaglal henii omno huchgui baina ve?! Enhbold uu?esvel Nyamdorj uu? ugui bol erh ashigaaraa negdsen buleliin erhend baina uu!!!

0  |  0
Иргэн(139.5.217.144) 2019 оны 01 сарын 10

Ийм л новшнууд бидний дээр санлайлчихаад байгааншдээ?! Товчхондоо эд нар ЖДҮ-чид юмаа?!

4  |  0
Иргэн(139.5.217.144) 2019 оны 01 сарын 10

Ийм л новшнууд бидний дээр санлайлчихаад байгааншдээ?! Товчхондоо эд нар ЖДҮ-чид юмаа?!

1  |  0
Иргэн(139.5.217.144) 2019 оны 01 сарын 10

Ийм л новшнууд бидний дээр санлайлчихаад байгааншдээ?! Товчхондоо эд нар ЖДҮ-чид юмаа?!

1  |  0
Top