ХЗБХ 4 гишүүний эрхийг түдгэлзүүлэх ШААРДЛАГАГҮЙ гэж үзлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж, УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай прокурорын байгууллагын саналыг хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.  


Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Хууль зүйн байнгын хорооны гишүүд Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг зөв байна гэж үзлээ. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанд асуудлыг оруулж, шийдвэрлүүлнэ” гэсэн юм.


УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар прокурорын байгууллагаас санал ирсэн тохиолдолд 48 цагийн дотор УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх хуультай бөгөөд ийнхүү холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахад бэлэн болоод байгаа юм.


Одоо чуулганы хуралдаанаас өмнө Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэхээр гишүүдийн ирц бүрдэхийг хүлээж байна.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
d(66.181.169.66) 2019 оны 01 сарын 11

ene omoorson tsaraig har daa ooroo JDU gesen neren dotor yavj baisan

0  |  0
Zochin(202.126.89.250) 2019 оны 01 сарын 10

Ted baisan baigaagui yag adil. Avch uldlee geed amidral deeshlehgui. Tudgelzuulleee geed huuli uilchlehgui. Chadaj baigaa yumand arga baihgui geed l peediigeed yavzgaana

0  |  0
Top