УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай прокурорын байгууллагын саналыг хүлээж авах асуудлаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Ундармаа болон Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн, гишүүдийн олонхийн саналаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би нэг тойргоос сонгогдсоны хувьд Д.Дамба-Очирыг өмөөрч байна. Энэ хүнд том хөрөнгө байхгүй. Дэмжих том сайд байхгүй. Шударгаар явж байгаа хүн. Яагаад энэ хүнийг онцгойлон харж үзээд байгаа юм бэ. Даруухан, шударга, байнгын хорооны даргыг маань чирээд яваад явах нь. Би тойрогтоо очоод юу ярих юм бэ” хэмээн асуухад Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэх бололцоотой гэж оруулж ирсэн. Түүнээс онцгойлон оруулж ирсэн зүйл байхгүй. Өөр хүмүүсийг ч шалгаж байгаа. Шаардлагатай бол оруулж ирнэ” хэмээн хариулав. Мөн Ерөнхий прокуророос Д.Дамба-Очир гишүүний хамаарал бүхий этгээд барьцаа хөрөнгөгүйгээр зээл авсан нь ийнхүү бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирэхэд нөлөөлсөн болохыг хэлсэн юм.
Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор үргэлжлүүлэн прокуророос ирүүлсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал асуулт явуулахад санал асуултад оролцсон 14 гишүүнээс 10 нь буюу 71.4 хувийн саналаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Baasanhvv gj iim balai umnuudiig dahij bitgii songoochee