ШУУРХАЙ: УИХ-ын даргыг огцруулах хуулийн орчин бүрдэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 03.00 цагийн орчимд Улсын Ерөнхийлөгчөөс 2019.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хуулийн заалт буюу УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын 57 гишүүн оролцож, 94.7 хувийн саналаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

 



Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хуулийн төслийн талаарх илтгэлдээ, УИХ-ын 40 орчим гишүүн УИХ-ын даргыг ажил, албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөх шаардлага тавьсан боловч Төрийн байгуулалтын байнгын хороо уг шаардлагыг хэлэлцэх хууль эрх зүйн боломжгүй гэж үзсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа сар гаруйн хугацаанд гацаж, УИХ-ын чуулганы үйл ажиллагаа тасалдаад байгаа учраас төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг гацаанаас гаргах, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах, Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагын хүрээнд Ерөнхийлөгч энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан гэдгийг танилцуулж байв.


Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулдаг хуулийн заалт буюу Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан хуулийн төслийг өнөөдөртөө багтаж, хэлэлцэн батлах чиглэл өгсөн. Тиймээс УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм. Харин дараа дараагийн УИХ-ын дарга нарыг гишүүдийн олонхийн саналаар унагаж төрийн тогтворгүй байдал үүсдэг жишиг тогтохоос сэргийлэхийг анхааруулж байлаа.


Ийнхүү Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж баталбал УИХ-ын дарга М.Энхболд огцрох хууль зүйн орчин бүрдэх юм.


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.


Сэтгэгдэл ( 40 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дашдаваа(203.91.115.54) 2025 оны 03 сарын 13

МУ ерөнхийлөгч чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барьсан УИХ.ийн дарга дэмжсэн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга үндсэн хуулиар ишлэн маш тодорхой тайлбар хийсэн Гэтэл амтай болгон. ихэнх хэвлэл мэдээлэл огцруулах тухай ярих Албан ёсоор томилогдож байж төрийн тэргүүнд зөвлөөсэй Хуулийн дор амьдарцгаая

2  |  0
Eh hun(122.201.21.122) 2025 оны 03 сарын 13

Ene olon zaluuchuudiig ene huitneer amiar ni baritsaalj shigdeed baidag miee chinii setgel ovdohgui baina u

1  |  0
nam bus irgen(112.72.12.3) 2025 оны 03 сарын 13

vhej dald ormor, gantshan erliiziig zailuulj chadahgvi manaihan yamar muu bnaa, bolohgvi bol hvcheer zailuulaach naad umhii hujaagaa,

1  |  0
Зочин(202.21.106.151) 2025 оны 03 сарын 13

Хэрээнүүд нэгнийхээ харыг гайхаад нээрээ инээдэмтэй. Нэг даргыг огцруулаад ахиад нэг яг адилхан нөхөр л гарч ирнэ. Өөрийн мэдэлгүй хүүхэлдэй ч гарч ирж магад

2  |  0
зочин(202.21.106.160) 2025 оны 03 сарын 13

Миеэ хурдан зайл

1  |  1
ЭНХБОЛД ОГЦОРОО(203.217.139.225) 2025 оны 03 сарын 13

ЗАЙГАА ТАВИАД ЗАЙЛААЧЭЭ ЧИ ЭНЭ УТААГАА ХАР ЭНЭ ОЛОН МЯНГАН ХҮҮХДҮҮДИЙГ ХАР НОВШОО ЮУ ХИЙСЭН БЭ ЧИ ХҮҮРЭЭ

1  |  0
zochin(202.9.42.241) 2025 оны 03 сарын 13

бямбацогт улсаа худалдахаас сийхгүй

1  |  1
Зочин(64.119.26.37) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэ шал согтуу байна.

1  |  0
Bazaraa(108.251.181.79) 2025 оны 03 сарын 13

Enkhbold mashs uudgui novsh shaardlaga garval nadad yarih um bn aa

1  |  0
Zochin(202.9.42.84) 2025 оны 03 сарын 13

Дараагийн Их Хурлын даргаар Раднаасэдийг болгоё

2  |  1
Бат(202.9.43.210) 2025 оны 03 сарын 13

Хуцаж байгаа юм шүү заавал хуулийн дагуу огцорсон болохнээ чухамдаа та нарт хуулийн дагуу юу байна

2  |  0
zochin(88.235.40.124) 2025 оны 03 сарын 13

za bilegt yanhan hezee chi ard tvmen setgvvlchdiinhee amidarliig boddog boltsiin. bitii ingej ta nar hudlaa jvjig togloochee. chi noiroo haramlaayu. urid omno archaagvi bgaagaa harahgvi yasiin.

1  |  0
зочин(66.181.187.97) 2025 оны 03 сарын 13

Бузар хулгайч нар бүгд монгол тѳрѳѳс зайлах хэрэгтэй 2020 онд Ман Анаас хумхийн тоосч үлдээлгүй шүүрдэх ёстой

6  |  0
БУРХАНЫ АВРАЛ(202.126.89.241) 2025 оны 03 сарын 13

МИЕЭ БОЛ ЭЦГИЙН НЭРИЙГ ГУТААСАН ЭРГҮҮ МАЛ.

2  |  0
tungalag(66.181.177.204) 2025 оны 03 сарын 13

chi bas tohiroltsoj chadjee Erenhii caidaa.erunhiilugchoo tohiroltsoo gej uy be

1  |  0
undur(66.181.177.204) 2025 оны 03 сарын 13

zublulduh gej yu be bid ta narin tohiroltsoog zubshuuruhgui

1  |  0
Zochin(27.164.106.248) 2025 оны 03 сарын 13

Ямар муухай улс бэ нэг хүнийг л мууг нь үзээд байхын та нарт ээлж нь ирнэ дэ Хүрэлсүхээ чи муугаа үзэж үхвэл таарна Баттулга та 2 үхвэл таарна үр удам нь өөд нар битгий хараасай үхвэл таарна муу ёрын хүмүүс МАН Хүрэлсүхийг хөөх ажиллагааг эхлүүльё арт түмэн намыг минь ийм болгосон хүнтэй хариуцлага тооцооч ээ ард түмэн минь дараагийн жагсахл өлсөглөн Хүрэлсзх Баттулга шүү ээлж нь ирлээ ашгүй

1  |  7
zochin(122.201.22.36) 2025 оны 03 сарын 13

byambatsogtoo setgel sanaa chini tsaray shigee barzgar muukhay bayna shuu. mongolyn esreg sanaatay

1  |  0
Зочин 1(64.119.19.149) 2025 оны 03 сарын 13

Бямбацогт чи урвагч юмдаа !

2  |  0
Зочин(64.119.19.149) 2025 оны 03 сарын 13

Лу.Болд үнэхээр лидер мундаг ухаантай хүн юмаа.

2  |  1
Зочин(202.179.31.44) 2025 оны 03 сарын 13

Бах мэлхий чиний идэж уусан чинь улахгүй илэрнэ. Дулаан хувцасаа бэлд. Нөмын даргаа намаа бодоод эртхэн санлаараа өг. Чи их цөхөрсөн харагдаж байна шүү

1  |  1
Зочин(202.179.31.44) 2025 оны 03 сарын 13

Мөнхбат номхорчихсон байна. Тэхгүй гээд яах юм бэ

1  |  0
Зочин(202.179.31.44) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэбат идсэн уусан нь илрэх вий гэж их айж байна аа

1  |  0
59(103.14.38.130) 2025 оны 03 сарын 13

mun ch ikh khuleesen dee gedeg ashgui blokhnee dee

1  |  0
ЭНХБОЛД ОГЦОРОО(203.217.139.225) 2025 оны 03 сарын 13

ЭНБОЛДОО ОГЦРООД ЗАЙЛААД ӨГӨӨЧЭЭ

1  |  1
Зочин(66.181.160.151) 2025 оны 03 сарын 13

Та нарын ярьж бгаа бүхэн сандал суудлаа алдана гэхээс айж бгаа чинь харагдаж бна.олон жил их хуралд суусан та нар ард түмнээ туйлдаж ядууруулахаас өөр юу хийсэн юм бэ?аргагүй эрхэнд ард түмэн жагсаж бна.үйлын үрээ үүрэх цаг чинь ирлээ

2  |  0
zochin(117.111.7.189) 2025 оны 03 сарын 13

Gishuud bugd huraldaa oroltsoj chaddaggui yum bhdaa. Yagaad ajlaa hiihgui bgn be huraldaa suuj ajlaa hiij bmr yum!

2  |  0
Zochin (202.179.25.149) 2025 оны 03 сарын 13

Ta buhniig ard tumen songodog gedgiig buu mart.Enhbold songoogui shuu

2  |  0
Янгир(202.9.44.162) 2025 оны 03 сарын 13

Билэгт бодлого ярьж хэзээ сурах юм бол.Энгийн иргэд ч ийм жижиг юм ярихаа больсон.

3  |  0
Zochin (202.179.25.149) 2025 оны 03 сарын 13

Ta hed ard tumneesee uuchlalt gui

2  |  0
zochin(103.229.122.202) 2025 оны 03 сарын 13

Bilegt ard tumneesee ichij baina gevuu 65 aasaa bolj ichguur uussen shuu

1  |  0
zochin(103.229.122.202) 2025 оны 03 сарын 13

hural yah ve ard tumen eh oron

1  |  0
Зочин(66.181.160.61) 2025 оны 03 сарын 13

Ардчилсан Монголд олонхоор шийддэг юм чамайг Сэлэнгээс гаргахгуй дээ Эрдэнэбат аа

3  |  0
Dava(50.35.72.41) 2025 оны 03 сарын 13

Ene emgtee huurhii udur dandaa yntaj baidag hun odoo estoi hetsuu baigaa noiron hureed yyrlaj baihan zuv

1  |  0
Close menu