УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг шөнө дунд /2019.01.11-ний 04.30 цаг/ хүртэл хэлэлцсэн УИХ-ын чуулгын нэгдсэн хуралдааныг өнөөдөр /2019.01.11/ 10:00 цаг хүртэл завсарлуулаад байгаа.


Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн Халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.


Мөн Ерөнхийлөгчөөс 2019.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хуулийн заалт буюу УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх учиртай.

 

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hi(49.0.218.152) 2019 оны 01 сарын 11

Eronhiilogchiin huuliig hurdan batlaad naad naaldan padaa yvuul, daraan ajilaa hurdan turgen hi, ardiin amdral hetsuu bnoo,,,

0  |  0
Top