ЧУУЛГАН: УИХ-ын гишүүдийг 15:00 цагт ирцээ бүрдүүлэхийг үүрэгдэв

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр /2019.01.11/ 10:00 цагт хуралдуулах шийдвэр гаргаад байсан ч 11:35 цагийн байдлаар 34 гишүүний ирцтэй байсан юм.


Иймд УИХ-ын дарга М.Энхболд "УИХ-ын гишүүдийг цаг гаруй хүлээлээ. Өмнөх есөн удаагийн чуулганы ирц бүрдэхийг цаг 30 минут хүлээгээд хойшлуулдаг байсан. Тиймээс өнөөдрийн хуралдааныг 15:00 цаг хүртэл хойшлуулж байна” хэмээлээ. Тэрбээр мөн УИХ дахь бүлгийн дарга нарыг ирцээ бүрдүүлэхийг сануулсан юм.


Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг үргэлжлүүлэн хэлэлцэх товтой байгаа.


Мөн Ерөнхийлөгчөөс 2019.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хуулийн заалт буюу УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

 

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: АН дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлаар 6 цагийн завсарлага авлаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top