ДОРНОГОВЬ: “Хадлан тэжээл” болзолт уралдаанд Сайншанд сум шалгарчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 12

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, аймгийн эдийн засаг нийгмийг  хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах, малчдын хөдөлмөрийг үнэлэх,  малын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор зарласан “Хадлан тэжээл” болзолт уралдааны дүн гарлаа. 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд зохион байгуулсан “Хадлан тэжээл” болзолт уралдаанд идэвх санаачилга гарган ажилласан сумаар Сайншанд, Улаанбадрах сум шалгарчээ.

 

Харин идэвх санаачилга гарган ажилласан малчнаар Даланжаргалан сумын иргэн Н.Болдбаатар, Улаанбадрах сумын иргэн Б.Чинбат, Сайншанд сумын иргэн Д.Чулуунбаатар нар шалгарав. Малчид бэлчээр усжуулж, худаг гаргах, өвс тэжээл ахиу бэлтгэх, малынхаа тарга хүчийг авахуулах ажилд бусдыгаа манлайлсан бол Сайншанд сум өвлийн бэлтгэл ажлыг сайтар хангажээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top