УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Ундармаа болон Г.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалтаар тэднийг бүрэн эрхтэй нь үлдээлээ.
Тэгвэл яг одоо УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: УИХ-ын гишүүн хөнгөлөлттэй зээл авч болохгүй гэж ямар ч хууль байхгүй. Гагцхүү нөлөөлж үү гэдэг дээр нь шалгах ёстой. Өнөөдрийн үйл явдал бол түүх. Цаг хугацаа шүүнэ. Түүнээс хэрэлдээд нэг нэгнийхээ дээр гарахгүй.
НАМАЙГ АТГ-ААС НЭГ УДАА ДУУДАЖ 10-20 МИНУТЫН ТАЙЛБАР АВСАН
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийг зээл гэж бодоод л бичиг хийж өгсөн. Бүгдэд нь том сургамж болж байх шиг байна. УИХ-ын гишүүн бол өөрийнхөө тойргийг дэмжих хэрэгтэй. Гарсан аж ахуйн нэгж бол надтай ямарч хамаагүй. АТГ-аас нэг удаа дуудаж, 10-20 минут байцаасан. Би дуудсан цагт нь очсон. Намайг гэрчээр байцаасан. Би хууль, хяналтынхантай хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Өчигдөрхөн л шударга ёс ярьж байсан хүмүүс өнөөдөр ЖДҮ-чдээ хамгаалж байна. Зорилготой, зохион байгуулалтдаа тоглоомонд орох гээд байна шүү. Нийгмийг уриалаад л байна. Улс орон чинь тогтвортой байх нь чухал юм биш үү. Дайн, байлдаантай улс хөгжсөн гэж би дуулаагүй. Энэ ЖДҮ-чин зохион байгуулалттай гэмт хэрэг.
Сэтгэгдэл ( 0 )