ШУУРХАЙ: Д.Дамба-Очирыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхээс татгалзлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 01 сарын 12

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.01.11/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Ундармаа болон Г.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалтаар тэднийг бүрэн эрхтэй нь үлдээлээ. Харин дөнгөж сая УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 77.3 хувь нь хамгаалж үлдлээ.


 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийг зээл гэж бодоод л бичиг хийж өгсөн. Бүгдэд нь том сургамж болж байх шиг байна. УИХ-ын гишүүн бол өөрийнхөө тойргийг дэмжих хэрэгтэй. Гарсан аж ахуйн нэгж бол надтай ямарч хамаагүй.

 

АТГ-аас нэг удаа дуудаж, 10-20 минут байцаасан. Би дуудсан цагт нь очсон. Намайг гэрчээр байцаасан. Би хууль, хяналтынхантай хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top