УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2019.01.14/ мэдээлэл хийж, УИХ-ын дарга М.Энхболд огцрох ёстой, огцрох ч юм шиг байна хэмээв. Мөн тэрбээр төрийн албанд очихдоо хандив өгсөн этгээдүүд АТГ-т сайн дураараа тайлбар өгч, ялаас мултрахыг санал болголоо.
О.Баасанхүү “Төрийн албыг зохион байгуулалттайгаар гэмт хэргийн шинжтэй зарсан байж болзошгүй учраас би МАН-ын санхүүд шалгалт хийх ёстой гэж үзэж, мэдэгдэл хүргүүлсэн. МАН-ын санхүүд шалгалт хийвэл хэд хэдэн хандив гарч ирэх нь тодорхой. Төрийн албыг худалдаж авах зорилгоор хандив өгсөн байж болзошгүй. Энэ асуудлаар хэрэг бүртгэлтэй 1702016 дугаартай хэрэгт хавсаргаад, шалгалт хийж байгаа гэж ойлголоо. Шалгалт эхэлсэн байгаа юм байна. Тийм учраас төрийн албанд очихдоо хандив өгсөн этгээдүүд АТГ-т очоод тайлбар мэдүүлэг сайн дураараа өгч, хамтран ажиллаж, ялаас мултарч болно. Өгсөн хүмүүст буруу байхгүй, тэдгээр хүмүүсийг хамгаалах ёстой. Үүнээс гадна би Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичиг өгч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өр тэглэж чадахгүй гэдэг нь ойлгомжтой байна. Цагаан сарын баяраар ахмадуудад төрийн тэргүүний хишиг өгдөг уламжлалтай. 100 буюу түүнээс дээш настай, амьдралын түвшин доогуур, орон гэргүй 100 хүрэхгүй ахмадууд байдаг юм байна. Эдгээр ахмадуудад орон сууц олгооч гэсэн албан бичгийг өргөн барьж байна” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
M.Enkhbold hurdhan ogtsorch ard bidniigee amraagaasai.
Battulga,Nymdorj metiin huuhduud booljison boolisoo idh ym. Zavaan ymaa. Or teglene ene ter gej bulterch ard tumniig hulhigsan