Айлын хашаанаас ХҮННҮГИЙН ҮЕИЙН БУЛШНЫ ТАГ олджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 15

Дархан-Уул аймгийн Дархан сумаас Хүннүгийн үеийн булшны таг олджээ. Тодруулбал, тус сумын 15 дугаар багийн Их сургуулийн гудамжны нэгэн айл хашаандаа жорлонгийн нүх ухаж байхад уг олдвор гарч иржээ. Улмаар тус багийн иргэн аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан болон археологичид хандсан байна.

 

Тухайн үед эртний олдвор гэдгийг мэдсэн ч яг хэддүгээр зуунд харъяалагдах, ямар учиртай олдворыг шууд хэлэх боломжгүй байсан учир аймгийн музейд байрлуулан соёлын өвийг хамгаалах үндэсний төвд хүргүүлжээ. Уг олдворыг хүргүүлсний дараагаар палеонтологич, археологичид шинжлэн судалсны эцэст Хүннүгийн үеийн олдвор төдийгүй булш, бунхны таг болохыг тогтоосон аж. Булш, бунхны таг гэх тус олдвор нь зууван дугуй хэлбэртэй, дотор нь арц уугиулж байсан гэмээр хөө, тортог болсон байжээ. Одоогоор тус олдворын сэргээн засах ажил Улаанбаатар хотод хийгдэж байгаа бөгөөд хагарч бяцарсан хэсгийг нөхөн сэргээх зэрэг ажлууд хийгдсэний дараа Дархан-Уул аймгийн музейд байрлуулж үзмэр болгох талаар холбогдох албаныхан мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top