УИХ-ын Ёс зүйн дэд хорооны өнөөдрийн /2019.01.15/ хуралдааны ирц бүрдээгүйн улмаас хойшлов. Ийнхүү тус дэд хорооны хуралдаан зарлагдсанаас хойш долоо дахь удаагаа хойшлоод байна.
Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт хэлэхдээ “Ёс зүйн дэд хороогоор хуримтлагдсан олон асуудал байгаа. Иргэдийн саналын дагуу УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө орлогын мэдүүлэг болон 60 тэрбумын хэрэг, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүд зээл авсан нь ёс зүйн зөрчил мөн эсэх талаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )