СХД-ийн IX, X, XXV хорооны ахмадуудад зориулсан сувилал нээгдлээ

2019 оны 01 сарын 15

НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмонгийн санаачлагаар үүсгэн байгуулсан “Цолмон” сангаас Сонгинохайрхан дүүргийн 9, 10, 25 дугаар хорооны 2500 орчим ахмад настанууд үйлчлүүлэх боломжтой уламжлалт эмчилгээний сувилалын байр өнөөдөр /2019.01.15/ ашиглалтанд орлоо. 


Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Б.Ундармаа, Хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөр хариуцсан орлогч дарга Л.Оргил болон Сонгинохайрхан дүүргийн 9, 10, 25 дугаар хороонд амьдарч буй ахмадын төлөөлөл оролцлоо.

 “Цолмон” сангийн дэргэдэх энэхүү уламжлалт эмчилгээний сувилал нь ахмадуудад зориулсан олон  төрлийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд ардын оношилгоо, хаш чулуун орны физик эмчилгээг  нь үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.

 

 

 

Тус сангаас зөвхөн ахмадуудад төдийгүй Сонгинохайрхан дүүргийн 9, 10, 25 дугаар хорооны хүүхэд багачууд руу чиглэсэн томоохон ажлуудыг хэрэгжүүлж байгааг НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон яриандаа онцоллоо. Тухайлбал Монголын Оюун ухааны академитай хамтран улсын дөрвөн цэцэрлэг, гурван сургуульд хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх хөтөлбөрийг 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлж байгаа гэдгийг дурьдлаа. Цаашид өндөр настан болон хүүхэд багачууд руу  чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээллээ.  

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top